Windows 7 суулгасан нь

Windows 7 лого

Windows 98, Windows 2000-оос салж чадахгүй, XP-г бүр 2004 онд буюу гарсанаас нь 3 жилийн дараа суулгаж билээ. Харин Windows 7-г гарсанаас нь хойш 1 жилийн дараа суулгаж байна. Гэхдээ 1 жил нь удаан ч юм шиг, зарим хүмүүсийг харахад би нилээн хоцорч суулгаж байх шиг байна.

XP-г анх суулгаж байхад их дизайнлаг харагдаж билээ, одоо харахад тухайн үедээ л юм даа хэхэ. Windows 7-г суулгахад Installation Process нь их гоё дизайнлаг, ямар нэгэн програм суулгаж байгаа юм шиг санагдаж байна. Бодвол хэдэн жилийн дараа бас л уйдаж мөн хоцрогдсон байх байхдаа, гэхдээ одоо бол лайтай харагдаж байна. Илүү хурдан суух болов уу гэж бодож байсан боловч миний компьютерын хүчин чадлаас болсон уу эсвэл Win7 үнэхээр их хэмжээтэйгээс болсон уу санасаныг бодвол удаан суулаа. Уг нь бол яг суулгацын процесс нь гялас л дуусчиж байгаа юм. Гэхдээ хажуугаар нь их олон юм унших юмаа. Ялангуяа expanding windows files… процесс нь их удаан юм. Ямар минут гүйхгүй. Тэр нь л хамаг цаг авчлаа. Харин формат нь нүд ирмэх төдий л болсон байх юм. Би ч цайныхаа цайгаар суулгасан болохоор цаг хугацаа чухал байсан л даа. Дараа нь бодлоо, ер нь DVD дээр бичигдсэн юм чинь яаж ч хурдан унших вэ дээ хэхэ. Дээр үед MS-DOS нэг Floppy дээр, Norton Commander нь 4 билүү 5 уян диск багтдаг байсан гэхээр сонин байгаа юм шүү. Ямар хурдацтай хөгжиж байна тээ.

Шинээр ямар ч олон юм нэмэгдсэн юм хэхэ. http://en.wikipedia.org/wiki/Features_new_to_Windows_7

Ажилд орсоноос хойш тоотой хэдэн удаа PC форматлаж систем суулгасан юм байна. Яах ёстойгоо их мартчаад байх юм.

Тиймээс одоо тэмдэглэж үлдээе.

Формат хийхээс өмнө:

  1. Мэйл нөөцлөх – Backup (ажлын PC бол)
  2. MySQL, MSSQL зэргийн датабаз нөөцлөх – Backup
  3. Apache тохиргооны файлууд
  4. Windows-н hosts файл
  5. Driver-уудынхаа install-уудыг бэлдэж авах, /Sound card, video card, network card /
  6. Desktop, My Documents зэрэг C диск дээрх файлуудыг нөөцлөх
  7. За өөр санахгүй байна.

Форматлаж систем суулгасаны дараа:

  1. 7-Zip, Antivirus, K-Lite codec pack,
  2. Word, Excel, Powerpoint (PDF save add-on, Unicode convertor), Adobe Flash, Adobe Photoshop, Foxit PDF Reader(Adobe reader шал миа бас удаан), Paint.NET
  3. Internet Download Manager IDM, Firefox, Chrome, Thunderbird, Windows Media Player 11, Nokia PC Suite, yahoo messenger, Winamp
  4. Apache Web server, PHP, MySQL, Navicat, Zend Studio, Notepad++, WinSCP
  5. MS-SQL Server, SQL Management Studio 2008,  Visual Studio Web Developer 2005 Express Edition, .NET framework 2.0, 3.5
  6. CCleaner

Зарим нь үнэгүй зарим нь үнэтэй программууд байна. Бүгдийг нь үнэгүй болгоё гэвэл Ubuntu /Desktop Edition/ л ашиглах хэрэгтэй байх даа. Update-ийг нь монгол серверээс татчихна.

Өөр чинь юу билээ, оддхондоо санаанд орох юм алга. Та нарт санаа оноо байна уу?

Advertisements

Change windows explorer’s background

Хэрхэн Windows Explorer-ийн background буюу арын фоныг зурагтай болгох вэ гэвэл

1. Notepad, эсвэл ямар нэгэн текст эдитор нээнэ.
2. Доорхи текстийг бичнэ.

[{BE0981 40-A513-11D0-A3 A4-00C04FD706EC}]
IconArea_Image =”зураг”

3. desktop.ini гэж файлыг нэрлэн хадгална. Хадгалахдаа ямар хавтасыг зурагтай болгохыг хүссэн тэр хавтасдаа хадгална. Тэр хавтаст IconArea_Image =”зураг” энэ зураг тань байх ёстой шүү.

Save as type : All Files or All Types

4. START -> RUN. (Эсвэл windows+R).
5. Гарч ирэх цонхонд Attrib +s “ХавтасынЗам”-ыг бичээд Ok товч дарна.
6. Тэгээд нөгөө хавтас руугаа ороод хэд хэд Refresh (F5, mouse right click-> refresh) хийгээрэй.

Миний хувьд Windows XP SP2-той болж л байна.

%d bloggers like this: