PostgreSQL суулгасны дараа root (postgre) нууц үг солих нь

Би Ubuntu дээр шинэков хүн. Найзынхаа зөвлөснөөр apt-get -ээр postgresql-8.4 суулгав. Тэгээд PSQL комманд ашиглан датабаз руугаа орох гэсэн чинь орж чаддаггүй. Тэгээд default нууц үг байдаг юм байх гэж бодоод интернэтээс хайсан чинь тийм юм байдаггүй. Харин postgresql-д зориулсан системийн хэрэглэгчийг нь ашиглан нууц үгийг нь сольж болдог юм байна гэдийг мэдлээ.

  1. postgres” гэх system хэрэглэгчээр нэвтрэн орно. PostgreSQL нь систем дээр суух үед энэ system user автоматаар үүснэ. Хэрэв “postgres” болоход нууц үг асууж байгаа бол sudo su гэж root болж байгаад нууц үгийг нь солино.
  2. Postgres” систем хэрэглэгч болсоны дараа postgresql датабаз (PSQL) руу нэвтрэн орно. Ийн нэвтрэн ороход “postgres” нь postgresql-д зориулсан систем хэрэглэгч тул нууц үг асуухгүй.
  3. Postgresql-ийн датабаз хэрэглэгч (database user) болох “postgres“-гийн нууц үгийг сольно. (Дахиад л postgres, гэхдээ энэ бол датабаз хэрэглэгч, адилхан нэртэй, PostgreSQL-н root хэрэглэгч гэсэн үг.)
  4. Postgresql-(PSQL)-ээс гараад, postgres (su postgres) хэрэглэгчээс гарна.
  5. PSQL коммындаыг ашиглан postgreSQL рүү нэвтрэн орж туршиж болно.

$ su postgres ( <- postgres болох )
$ psql -d template1 ( <- PostgreSQL рүү postgres систеийн хэрэглэгчээр нэвтрэх )
=# ALTER USER postgres WITH PASSWORD ‘ШинэНууцҮг’; ( <- Нууц үг солих )
=# \q (<- psql-ээс гарах)
$ exit (<- postgres системийн хэрэглэгчээс гарах)
$ psql -h localhost -U postgres ( <- PostgreSQL рүү postgres датабаз хэрэглэгчээр нэвтрэх)

Хэрэв postgres системийн хэрэглэгчийн нууц үг солих хэрэгтэй бол:

$ sudo passwd postgres

Advertisements
%d bloggers like this: