MySQL GROUP_CONCAT текстийн урт

GROUP_CONCAT гэж буянтай функц байдаг, их хэмжээний текст group-лэй залгах үед зарим текст таслагддаг, үүнийг дараахь коммандаар шийдлээ. Хэрэв байнга ашиглана гэвэл mysql-н тохиргоонд нь хийж өгөх хэрэгтэй байх.

SET SESSION group_concat_max_len = 1000000;

дараа нь

SELECT id, GROUP_CONCAT( `field`) SEPARATOR "; ") FROM table1 GROUP BY `id`

UPDATE JOIN бичих нь: MsSQL, MySQL, pgSQL

Хааяа UPDATE JOIN хийх хэрэгцээ гардаг. Заримдаа хэрхэн бичихээ мартчих юм. T-SQL-ийн хувьд хэд хэдэн арга бий, гэхдээ би доор бичсэн хувилбарыг ашиглаад сурчихсан.

T-SQL

UPDATE blog_tagging AS bt
	SET bt.tag = t.tag_name
	FROM tbl_tags AS t
	WHERE bt.tag_id = t.tag_id

MySQL

UPDATE blog_tagging AS bt
	LEFT JOIN tbl_tags AS t ON bt.tag_id = t.tag_id
	SET bt.tag = t.tag_name

pgSQL

UPDATE blog_tagging bt
	SET tag= t.tag_name
	FROM tbl_tags t
	WHERE bt.tag = t.tag_name

ЖИЧ: pgSQL UPDATE JOIN нэмэв.

%d bloggers like this: