Хэрэв NULL бол ISNULL, IFNULL, NVL

Датабаз дээр null утга бүхий талбар дээр хэрхэн ажиллах талаар тэмдэглээд авая.

Жишээгээр:

SELECT field_mungu + field_tatvar AS niit_mungun_dun FROM tbl_husnegt WHERE ... GROUP BY ... ORDER BY ....

field_mungu нь NULL эсвэл field_tatvar нь NULL утга бол niit_mungun_dun нь NULL гарна. Харин NULL-ийг 0, эсвэл өөр ямар нэгэн тоон /int, double, decimal/ утгаар сольвол эцсийн үр дүн NULL биш тоо гарна.

SELECT ISNULL(field_mungu,0) + ISNULL(field_tatvar,0) AS niit_mungun_dun FROM tbl_husnegt WHERE ... GROUP BY ... ORDER BY ....

Тоон утгууд дээр ажиллахаас гадна тэмдэгтэн /char, string, varchar, nvarchar, text/ утгууд дээр ч ажиллаж болно. Овгийн эхний үсгийг аваад цэг залгаад нэрийг залган /А. Бат/ хэрэглэх үед овог байхгүй бол NULL гарч ирээд байдаг.  Гэх мэтчилэн ямар ч зүйлд ашиглаж болно.

T-SQL буюу MS-SQL : ISNULL( талбарын_нэр, солих утга )

PL-SQL буюу Oracle: NVL( талбарын_нэр, солих утга )

MySQLIFNULL( талбарын_нэр, солих утга )

Advertisements
%d bloggers like this: