Хандалтын статистик: Гар утаснаас

Сүүлийн үед бүх л гар утаснууд интернет орох боломжтой болсон. Заавал iPhone, HTC, янз бүрийн smartphone, pocket pc гэлтгүй энгийн нэг дундаж, дунджаас доогуур ангиллын гар утаснууд GRPS, EDGE-ээр интернэт төвөггүй орж байна. Үүнийгээ дагаад вэбсайтууд ч гэсэн гар утасанд зориулсан хувилбаруудаа хөгжүүлж сайжруулж халамжилж байна. Gmail, yahoo mail, twitter, facebook гээд бүгд гар утасны жижиг дэлгэцэнд зориулсан, ajax-гүй,энгийн интерфэйс бүхий хувилбартай байх жишээтэй. Гар утасанд дагалдаж ирэх Вэб браузераар эсвэл Opera Mini/Mobile суулгаснаар мэйл шалгаж, facebook орж, twitter-дэх /жиргэх/ боломжтой юм. Ингээд Монголд болон ер нь дэхийд ямар ямар гар утаснаас интернэт орж байгааг сонирхосон юм.

Дэлхий дахинд: Гар утасны вэб браузер

Монголд: Гар утасны вэб браузер

Дэлхий дахинд: Компьютерын вэб браузер

Монголд: Компьютерын вэб браузер

Chrome хүчтэй төрөн гарч ирж байна, Opera, Safari зэргийг ардаа охисон байна.

Advertisements

StatCounter – Browser statistics

Хэдүүлээ Internet Explorer -ийг version нь 7-оос доош бол устгадаг вирус зохиогоод нэтээр өсгөе тэгэх үү?

Одоо нэг CSS  + javascript  хольсон юм хийхээр тестлэдэг browser нь нэмэгдээл байх юм тээ. IE 6, IE7, IE8, Chrome, Opera, Safari, Firefox гээд л. Тэс хөндлөн зөрөөд байгаа юм байхгүй л дээ, жижиг сажиг зүйлс. Харин Internet Explorer 6 дээр бол тэс өөр үр дүн харагдах тохиолдол бас байдаг шүү. 

Тэгээд statcounter гээд сайтаас 2009 оны 1-р сарын 1-нээс 4-р сарын 27-ныг хүртэлх статистик харлаа нэг иймэрхүү байна. Гэхдээ энэ бол нэг л сайт. Google Analytics уг сайт шиг нээлттэй report гаргадаг бол тээ.

Дэлхий дахинд

statcounterglobal_world

  1. IE 7.0 – 34.45%
  2. Firefox 3.0  – 26.1%
  3. IE 6.0 – 23.37% 

Умард Америкт

statcounterglobal_northamerica

  1. IE 7.0 – 49.39%
  2. Firefox 3.0 – 21.6%
  3. IE 6.0 – 15.83%

Европт

statcounterglobal_europe

  1. IE 7.0 – 35.21%
  2. Firefox 3.0 – 33.99%
  3. IE 6.0 – 12.56%

Монголд

statcounterglobal_mongolia

  1. Firefox 3.0 – 43.77%
  2. IE 6.0 – 28.3% 
  3. IE 7.0 – 15.65%

http://gs.statcounter.com

Гэхдээ нэг үеэ бодволд гайгүй болжээ, Internet Explorer 6 чинь 70 гаран хувь энэ тэр гардаг байсан ш д

If browser were car

browser-car1a1

browser-car1b1

browser-car21

browser-car31

Тиймээ, extension-гүй бол галт үнэг сайн биш, аа гэхдээ сайжруулж байна гээд extension-ээр дүүргэчив, тэгүүл эсрэгээрээ performance муудаж машины нөөц их иднэ.

Дуурь бол нээрээ л авсаархан бас гайгүй хурдан. Зурагт өгүүлсэн шиг янз бүрийн л feature-тэй (widget-ээс авахуулаад), гэхдээ би ихэнхийг нь ашигладаггүй.

Internet explorer 7 гарсан ч гэсэн бас 8 нь гарах гэж байгаа ч гэсэн статистик дээр хамгийн их count хийсэн browser хэвээрээ л байна. Орчин үеийн web 2.0 болон орчин үеийн стандартуудыг (rss, css, bla bla bla) байхгүй үед зохиогдсон болохоор яаж ажиллаж хэрхэн зохицох нь тодорхой.

Chrome-оо чиний тухай ярих цаг нь болоогүй.

Google Suggests

Google Suggest

Google Suggest

Биднийг авраач! Save us.

Өнөөдөр ням гараг. yahoo messenger нээтэл нэг найз маань buzz хийж байна. Мэнд усаа солилцлоо.

  • buzz.
  • hey sup.
  • hey.
  • yu hiij baigaa yum ?
  • Aa nuguu webee duusgah geed l ajil deeree baina.
  • chi deer l barag duuschihsan geed l baigaagui biluu?
  • uul ni duussan l daa. gehdee web browser-uud deer STABLE ajilladag bolgoh geed boldoggui.
  • Бас л IE 6 үү?
  • yep
  • Tegeed bolj baina uu?
  • Amjdaggui ee, uul ni IE7, Opera, Firefox deer bol bolgoj bolj baina. ie6 deer taaruulah geheer boldoggui, bologohoor nuguu hed ni boldoggui, ene ie-gaas bolj hoyr honoloo. (haraav).
  • harin tiimee, ie6-s neg boldog shuu.

Нээрээ web developer-уудын цагийг хумсалдаг хулгайч бол IE6. Дизайнерууд эсвэл захиалагч нар нээх гоё гоё юм заагаал, тэгсэн мөртөө windows xp-гээ дагаж суусан ie6-г хэрэглэх юм.

Хэзээ энэ ie6 алга болох бол? Миний найзыг амраагаач!

Та зүгээр л хэдэн Web browser-уудын аль нэгийг нь суулгахад л хангалттай. Та өөрөө суулгаж мэдэхгүй бол компьютерын мэргэжлийн хүнд хандаарай. Эдгээр Web browser-ууд таны ажлыг хөнгөвчлөх зориулалттай юм шүү. Нэг амтлаад үзчихсэн байхад салахгүй шүү.

www.savethedevelopers.org

Save The Developers

thank you.

Try Firefox

Ямар нэгэн вэб сайт руу ороход эмх замбараагvй харагдаж байвал таньд firefox ашиглахыг зөвлөж байна. Учир нь CSS IE 7.0, 6.0, 5.5 дээр сайн ажиллахгvй байна. IE нь CSS -тэй ажиллахдаа Firefox -ийг гүйцхээргүй юм байна лээ.

Read more of this post

%d bloggers like this: