StatCounter – Browser statistics

Хэдүүлээ Internet Explorer -ийг version нь 7-оос доош бол устгадаг вирус зохиогоод нэтээр өсгөе тэгэх үү?

Одоо нэг CSS  + javascript  хольсон юм хийхээр тестлэдэг browser нь нэмэгдээл байх юм тээ. IE 6, IE7, IE8, Chrome, Opera, Safari, Firefox гээд л. Тэс хөндлөн зөрөөд байгаа юм байхгүй л дээ, жижиг сажиг зүйлс. Харин Internet Explorer 6 дээр бол тэс өөр үр дүн харагдах тохиолдол бас байдаг шүү. 

Тэгээд statcounter гээд сайтаас 2009 оны 1-р сарын 1-нээс 4-р сарын 27-ныг хүртэлх статистик харлаа нэг иймэрхүү байна. Гэхдээ энэ бол нэг л сайт. Google Analytics уг сайт шиг нээлттэй report гаргадаг бол тээ.

Дэлхий дахинд

statcounterglobal_world

  1. IE 7.0 – 34.45%
  2. Firefox 3.0  – 26.1%
  3. IE 6.0 – 23.37% 

Умард Америкт

statcounterglobal_northamerica

  1. IE 7.0 – 49.39%
  2. Firefox 3.0 – 21.6%
  3. IE 6.0 – 15.83%

Европт

statcounterglobal_europe

  1. IE 7.0 – 35.21%
  2. Firefox 3.0 – 33.99%
  3. IE 6.0 – 12.56%

Монголд

statcounterglobal_mongolia

  1. Firefox 3.0 – 43.77%
  2. IE 6.0 – 28.3% 
  3. IE 7.0 – 15.65%

http://gs.statcounter.com

Гэхдээ нэг үеэ бодволд гайгүй болжээ, Internet Explorer 6 чинь 70 гаран хувь энэ тэр гардаг байсан ш д

If browser were car

browser-car1a1

browser-car1b1

browser-car21

browser-car31

Тиймээ, extension-гүй бол галт үнэг сайн биш, аа гэхдээ сайжруулж байна гээд extension-ээр дүүргэчив, тэгүүл эсрэгээрээ performance муудаж машины нөөц их иднэ.

Дуурь бол нээрээ л авсаархан бас гайгүй хурдан. Зурагт өгүүлсэн шиг янз бүрийн л feature-тэй (widget-ээс авахуулаад), гэхдээ би ихэнхийг нь ашигладаггүй.

Internet explorer 7 гарсан ч гэсэн бас 8 нь гарах гэж байгаа ч гэсэн статистик дээр хамгийн их count хийсэн browser хэвээрээ л байна. Орчин үеийн web 2.0 болон орчин үеийн стандартуудыг (rss, css, bla bla bla) байхгүй үед зохиогдсон болохоор яаж ажиллаж хэрхэн зохицох нь тодорхой.

Chrome-оо чиний тухай ярих цаг нь болоогүй.

Google Suggests

Google Suggest

Google Suggest

Биднийг авраач! Save us.

Өнөөдөр ням гараг. yahoo messenger нээтэл нэг найз маань buzz хийж байна. Мэнд усаа солилцлоо.

  • buzz.
  • hey sup.
  • hey.
  • yu hiij baigaa yum ?
  • Aa nuguu webee duusgah geed l ajil deeree baina.
  • chi deer l barag duuschihsan geed l baigaagui biluu?
  • uul ni duussan l daa. gehdee web browser-uud deer STABLE ajilladag bolgoh geed boldoggui.
  • Бас л IE 6 үү?
  • yep
  • Tegeed bolj baina uu?
  • Amjdaggui ee, uul ni IE7, Opera, Firefox deer bol bolgoj bolj baina. ie6 deer taaruulah geheer boldoggui, bologohoor nuguu hed ni boldoggui, ene ie-gaas bolj hoyr honoloo. (haraav).
  • harin tiimee, ie6-s neg boldog shuu.

Нээрээ web developer-уудын цагийг хумсалдаг хулгайч бол IE6. Дизайнерууд эсвэл захиалагч нар нээх гоё гоё юм заагаал, тэгсэн мөртөө windows xp-гээ дагаж суусан ie6-г хэрэглэх юм.

Хэзээ энэ ie6 алга болох бол? Миний найзыг амраагаач!

Та зүгээр л хэдэн Web browser-уудын аль нэгийг нь суулгахад л хангалттай. Та өөрөө суулгаж мэдэхгүй бол компьютерын мэргэжлийн хүнд хандаарай. Эдгээр Web browser-ууд таны ажлыг хөнгөвчлөх зориулалттай юм шүү. Нэг амтлаад үзчихсэн байхад салахгүй шүү.

www.savethedevelopers.org

Save The Developers

thank you.

Google Calculator In Firefox

Firefox толилуурын баруун дээд буланд байдаг Google -ийн хайлт хийх цонхонд цөөхөн хэдэн үйлдэл хийдэг тооны машин ажилладаг юм байна. Нэмэх, хасах, үржих, хуваах, квадрат гэх мэт үйлдлүүд хийж болдог юм байна. Жишээ нь: “3! + (5^2) = ” гэхэд 31 гээд хариу нь  хайлтын цонхны доохон талд гарч ирж байна. Миний анзаарсанаар “=” тэмдэг тавиад зай авахад гарч байна.

Opera дээр туршсан чинь болдоггүй юм шиг байна. IE дээр туршиж үзсэнгүй.

ps: I hate IE.

Эх үүсвэр: Google Help Calculator

Hotkeys -> ажил хөнгөвчлөгч

Компьютер дээр ажиллаж байх үед mouse-гүй бол яах байсан юм бол гэж бодож байсан байх. Тэгвэл keyboard нь ажлыг илүү хөнгөвчилдөг, илүү хурдан юм байна гэж бодож байсан уу, компьютер дээр юм шивж (бичиж) байхад ctrl+c, ctrl+v ямар их хэрэг болдог, ямар их цаг хэмнэдэгийг надаар хэлүүлэлтгүй байх.

 

Ингээд Firefox -ын hotkey-ны заримаас:

Read more of this post

Try Firefox

Ямар нэгэн вэб сайт руу ороход эмх замбараагvй харагдаж байвал таньд firefox ашиглахыг зөвлөж байна. Учир нь CSS IE 7.0, 6.0, 5.5 дээр сайн ажиллахгvй байна. IE нь CSS -тэй ажиллахдаа Firefox -ийг гүйцхээргүй юм байна лээ.

Read more of this post

%d bloggers like this: