MozBackup-аар мэйл нөөцлөж хэвших

MozBackup

Firefox, Thunderbird, Flock, Netscapce, Songbird гэх мэт Mozilla-гийн гэр бүлийнхнийг нөөцлөх зориулалттай програм юм байна. Firefox, Thunderbird ашигладаг бол үүнийг ашиглахыг зөвлөж байна. Windows Үйлдлийн систем нэг л наргүй өдөр вируснаас болж эвдэгдэг шүү дээ.

http://mozbackup.jasnapaka.com/

MozBackup backup and restore

За гурав хоног мэйлтэйгээ ноцолдож ноцолдож сая л сэргээлээ. Хуучин outlook express дээр мэйлээ backup хийдэг байсан шигээ thunderbird дээр мэйлээ backup  хийдэг болсоноос ганц  боллоо.

Outlook Express-ийн мэйл байгаа хавтасаа тэр чигээр нь хуулж дараа нь PC форматлахад нөгөө хуулж авсан хавтасаа шинэ дээрээ дараад хуулаад л яваад болдог байв. Мэйл томроод бас outlook express шаардлага хангахаа болихоор нь Thunderbird ашигладаг болов. Тэгээд outlook express шиг  сэтгээд мэйлийн хавтасыг нь нөөцөлдөг байв. Нэг наргүй өдөр систем эвдэрчихлээ. Форматлаад, програмуудаа суулгаад мэйлээ шинэ дээр нь дарж хуулаад thunderbird асаасан чинь мэйл сэргэдэггүй. Хэд хэдэн удаа устгаад шинээр дарж хуулж үзлээ, нэмэргүй. Тэгээд google-длээ, тэгсэн .msf гэсэн файлуудыг нь устгаад л ок гэнэ. За тэрийг нь хэд ч устгав бүү мэд. Устгаад л шинээр дарж хуулна. Бас л нэмэргүй. Ядаж байхад 3 GB мэйл бас хөөрхөн цаг авчихаж байгаа юм. Тэгээд thunderbird устгаж шинээр суулгаж үзэв, бас л нэмэргүй.

Харин нэг нартай өглөө шинэ хиймэл profile үүсгээд мэйл хадгалдаг хавтас дээр нөгөө “нөөц”-өө дарж хуулаад нээтэл зүгээр нээгдчилхээ шүү, бөөн аз. Одоо тэр шинэ profile-аасаа жинхэнэ inbox руугаа хуулаад MozBackup -аар хуулж санаа амрав. Амар сайхандаа жаргав.

Installs will be in flash disk next year

Өчигдөр гэртээ шүүгээгээ цэвэрлэж байгаад нэг CD-ны box нээтэл янз бүрийн install дискүүд байна. Ёстой дээр үеийн программууд байна шүү. Adobe Reader 5.0, Firefox 1.0, Pagemaker 6.0, Open Office 1.0…. Програм хангамжууд ямар хурдан хөгжиж байнаа. Version-ны дугаар бүхэл бүхлээр зөрсөн төдийгүй зарим нь ашиглалтнаас гарч түүнийг орлох сайн програм гарсан байх жишээтэй. (Pagemaker -> InDesign). Install CD бичихээ больё доо тээ, тэртээ тэргүй хэрэггүй болчих юм чинь, удаж байж шинэчлэгддэг програм хангамжуудыг л шарж байя, жишээ нь bootable Windows XP SP2, MS-Offie 2007 гэх мэт. Тэгээд бусад програм хангамжуудыг нь шаардлага гарсан тухай үед нь татаж аваад л хэрэглэе, одоо тэртээ тэргүй бараг хүн болгонд л гига-гын флаш байна ш д. Миний хувьд CD-нд бичих шаардлага байхгүй болж байна. 

Нээрээ он гарахаас өмнө хүн амьтанд өрөө өгье, онд өртэй орвол тэр жилдээ өртэй байдаг энэ тэр үгэнд итгэсэн биш, шинэ оноо санхүүгийн шинэ төлөвлөгөөтэй эхлэе. Happy new year.

Windows Media Player 11-ийг Genuine биш Windows XP SP2 дээр суулгах

 

  1. Windows Media Player 11 татаж авах
  2. 7zip эсвэл Winrar программаар “wmp11-windowsxp-x86-enu” хавтас руу задална.
  3. “wmp11-windowsxp-x86-enu” хавтас доторх LegitLibM.dll файлыг Patch хийгдсэн LegitLibM.dll файлаар дарж хуулна. 
  4. setup_wm.exe” файлыг ачааллаж Windows Media Player 11 программыг суулгана.
  5. Validate гэж асуувал дарж л орхиорой. 

 

install-windows-media-player-11

fmshaon.blogspot.com

Need efficient data recovery software ?

 

Саяхан Word, Excel, JPG файлууд бүхий чухал хавтас санамсаргүй shift-delete хийчихлээ. Тэгээд сэргээх гээд чадахгүй заримыг нь л сэргээсэн юм. Хэд хэдэн програм ашиглаж үзсэн ч 50%-аас дээш сэргээж чадахгүй байсан юм. Ер нь сэргээнэ гэдэг хэцүү ойлголт юм байна гэж бодоод олж авсан программуудаа дахиад shift-delete хийчихсэн. Тэгсэн тэрнээс хойш хэд хэдэн найзууд маань асууж байна. Нэг нь найдваартай сэргээдэг програм олоод өгөөч гэсэн юм.

Та нарт гайгүй сэргээдэг програм байна уу?

Гэхдээ ямар файл сэргээж байгаагаас мөн устсанаас хойш partition дээр юм нэмж бичигдсэн эсэх нь их хамаатай. Зураг сэргээхдээ сайн, word excel сэргээхдээ сайн энэ тэр гээд л…

Tell me when? Opera drives me crazy

ie8-1
firefox3-1

IE 8 болон firefox 3-ийг хүлээсээр галзуурах нь. Яг одоогийн байдлаар Opera хэрэглэж сууна. Firefox 2 нэмэлт plugin-гүйгээр хүчирхэг гэдэг нэрээ алддаг. IE 6, 7 юм нэмээд нэмэргүй, засал авахгүй, нөгөө дэмжээд дэмжээд явахгүй юмаа гэдэг шиг л. Opera ч бас олигтой эд биш. Гэхдээ миа миа дундаа арай л гайгүй нь юм уу даа.

Read more of this post

PO, POT

How to translate PO or/and POT files ?

Яаж PO болон POT файлуудыг орчуулах вэ?

Энэ тухай бараг 1 сар гаран бичиж байсан юм, дуусаагүй тул word дээр бичээд ажлынхаа компьютерт хадгалсан байлаа. Гэтэл OpenMN багийн сайтанд энэ тухай бичсэн байна лээ. Хэрвээ орчуулах шаардлага гарвал тийшээ орж хэрхэн орчуулах тухай уншаарай. Read more of this post

Free softwares – 3

Үнэгүй шилдэг антивирусын програм, шилдэг толилуур, шилдэг галтхана, шилдэг файл менежер гэх мэт ангилан олон үнэгүй програмуудыг бичээд холбоосыг нь тавьсан байгаа.

Бат-Оюу багшын блог дээр бичээстэй байгаа.

Open, Free softwares – 2

Миний мэдэхийн MinGW C/C++ developer-уудад зориулагдсан эд байсан одоо энэ 5 version дээр java compiler өөр юу юу ч байв даа, арай универсал талдаа болсон харагдана. Харин install-ын хувьд yahoo messenger шиг downloader маягийн file татаад, тэр нь үндсэн software -ээ татдаг юм байна лээ.

Open, Free softwares – 1

last update: 2007.11.12

Read more of this post

Hotkeys -> ажил хөнгөвчлөгч

Компьютер дээр ажиллаж байх үед mouse-гүй бол яах байсан юм бол гэж бодож байсан байх. Тэгвэл keyboard нь ажлыг илүү хөнгөвчилдөг, илүү хурдан юм байна гэж бодож байсан уу, компьютер дээр юм шивж (бичиж) байхад ctrl+c, ctrl+v ямар их хэрэг болдог, ямар их цаг хэмнэдэгийг надаар хэлүүлэлтгүй байх.

 

Ингээд Firefox -ын hotkey-ны заримаас:

Read more of this post

Try Firefox

Ямар нэгэн вэб сайт руу ороход эмх замбараагvй харагдаж байвал таньд firefox ашиглахыг зөвлөж байна. Учир нь CSS IE 7.0, 6.0, 5.5 дээр сайн ажиллахгvй байна. IE нь CSS -тэй ажиллахдаа Firefox -ийг гүйцхээргүй юм байна лээ.

Read more of this post

%d bloggers like this: