MozBackup-аар мэйл нөөцлөж хэвших

MozBackup

Firefox, Thunderbird, Flock, Netscapce, Songbird гэх мэт Mozilla-гийн гэр бүлийнхнийг нөөцлөх зориулалттай програм юм байна. Firefox, Thunderbird ашигладаг бол үүнийг ашиглахыг зөвлөж байна. Windows Үйлдлийн систем нэг л наргүй өдөр вируснаас болж эвдэгдэг шүү дээ.

http://mozbackup.jasnapaka.com/

MozBackup backup and restore

За гурав хоног мэйлтэйгээ ноцолдож ноцолдож сая л сэргээлээ. Хуучин outlook express дээр мэйлээ backup хийдэг байсан шигээ thunderbird дээр мэйлээ backup  хийдэг болсоноос ганц  боллоо.

Outlook Express-ийн мэйл байгаа хавтасаа тэр чигээр нь хуулж дараа нь PC форматлахад нөгөө хуулж авсан хавтасаа шинэ дээрээ дараад хуулаад л яваад болдог байв. Мэйл томроод бас outlook express шаардлага хангахаа болихоор нь Thunderbird ашигладаг болов. Тэгээд outlook express шиг  сэтгээд мэйлийн хавтасыг нь нөөцөлдөг байв. Нэг наргүй өдөр систем эвдэрчихлээ. Форматлаад, програмуудаа суулгаад мэйлээ шинэ дээр нь дарж хуулаад thunderbird асаасан чинь мэйл сэргэдэггүй. Хэд хэдэн удаа устгаад шинээр дарж хуулж үзлээ, нэмэргүй. Тэгээд google-длээ, тэгсэн .msf гэсэн файлуудыг нь устгаад л ок гэнэ. За тэрийг нь хэд ч устгав бүү мэд. Устгаад л шинээр дарж хуулна. Бас л нэмэргүй. Ядаж байхад 3 GB мэйл бас хөөрхөн цаг авчихаж байгаа юм. Тэгээд thunderbird устгаж шинээр суулгаж үзэв, бас л нэмэргүй.

Харин нэг нартай өглөө шинэ хиймэл profile үүсгээд мэйл хадгалдаг хавтас дээр нөгөө “нөөц”-өө дарж хуулаад нээтэл зүгээр нээгдчилхээ шүү, бөөн аз. Одоо тэр шинэ profile-аасаа жинхэнэ inbox руугаа хуулаад MozBackup -аар хуулж санаа амрав. Амар сайхандаа жаргав.

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

One Response to MozBackup-аар мэйл нөөцлөж хэвших

  1. Pingback: install android os on windows 7

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: