Датабаз дээр trigger бичих нь: MsSQL ба MySQL

MySQL, MSSQL датабазын хүснэгт дээр trigger бичих нь.

MSSQL / T-SQL

Insert Trigger

CREATE TRIGGER trigger_insert1
ON table1
FOR INSERT
AS
BEGIN
UPDATE table2
    SET field_total = field_total + inserted.field_name1
END

Update Trigger

CREATE TRIGGER trigger_update1
ON table1
INSTEAD OF UPDATE
AS
BEGIN
SELECT t1.*, i.* FROM table1 t1
    JOIN inserted i ON t1.field_id = i.field_id
END

Delete Trigger

CREATE TRIGGER trigger_delete1
ON table1
FOR DELETE
AS
BEGIN
INSERT INTO logTableName
    SELECT * FROM deleted
END

Trigger Event

deleted – DELETE trigger үед дата нь deleted гэсэн хүснэгт хэлбэрээр байна.
inserted – INSERT, UPDATE trigger үед дата нь inserted гэсэн хүснэгт хэлбэрээр байна.

Trigger Time

FOR DELETE – Устгахаас өмнө
FOR INSERT – Нэмэхээс өмнө
FOR UPDATE – Засахаас өмнө
FOR INSERT, UPDATE – Нэмж, Засахаас өмнө

AFTER DELETE – Устгасаны дараа
AFTER INSERT – Нэмсэний дараа
AFTER UPDATE – Зассаны дараа
AFTER INSERT, UPDATE – Нэмж, Зассаны дараа

INSTEAD OF DELETE – Устгахын оронд
INSTEAD OF INSERT – Нэмэхийн оронд
INSTEAD OF UPDATE – Засахын оронд
INSTEAD OF INSERT, UPDATE – Нэмж, Засахын оронд

MySQL

Insert Trigger

CREATE TRIGGER trigger_insert1
BEFORE INSERT
ON table1
FOR EACH ROW
BEGIN
UPDATE table2
    SET field_total = field_total + NEW.field_name1
END;

Update Trigger

CREATE TRIGGER trigger_update1
AFTER UPDATE
ON table1
FOR EACH ROW
BEGIN
UPDATE table2
    SET field_total = field_total + NEW.field_name1
END

Delete Trigger

CREATE TRIGGER trigger_delete1
AFTER DELETE
ON table1
FOR EACH ROW
BEGIN
	INSERT INTO log_table_1 (id, field1, field2, field_date)
		values( old.id, old.field1, old.field2, NOW() );
END;

Trigger Event

OLD – DELETE trigger үед дата нь OLD гэсэн хүснэгт хэлбэрээр байна.
NEW – INSERT, UPDATE trigger үед дата нь NEW гэсэн хүснэгт хэлбэрээр байна.

Trigger Time
BEFORE DELETE – Устгахаас өмнө
BEFORE INSERT – Нэмэхээс өмнө
BEFORE UPDATE – Засахаас өмнө

AFTER DELETE – Устгасаны дараа
AFTER INSERT – Нэмсэний дараа
AFTER UPDATE – Зассаны дараа

Advertisements

Ninite.com – хэрэгцээт программуудын нэг доороос

http://ninite.com/

Ninite.com

Дөнгөж шинээр систем суулгасаны дараа ийш тийш сайт орж инсталл татах хэцүү байна уу?

Зарим нэг программыг мартчих гээд байна уу?

Вэб браузерууд, Мессенжер, Аудио видео тоглуулагч, Flash, Silverlight, Air, Java, Зураг үзэх болон зураг боловсруулагч, Офиссын программууд, Антивирус, TeamViewer, IgmBurn, CCleaner, 7Zip,Winrar, Python, JDK, Eclipse, notepad++, Putty, WinSCP, FileZilla шаардлагатай гэсэн маш олон программуудын суулгац байна.

MozBackup-аар мэйл нөөцлөж хэвших

MozBackup

Firefox, Thunderbird, Flock, Netscapce, Songbird гэх мэт Mozilla-гийн гэр бүлийнхнийг нөөцлөх зориулалттай програм юм байна. Firefox, Thunderbird ашигладаг бол үүнийг ашиглахыг зөвлөж байна. Windows Үйлдлийн систем нэг л наргүй өдөр вируснаас болж эвдэгдэг шүү дээ.

http://mozbackup.jasnapaka.com/

MozBackup backup and restore

За гурав хоног мэйлтэйгээ ноцолдож ноцолдож сая л сэргээлээ. Хуучин outlook express дээр мэйлээ backup хийдэг байсан шигээ thunderbird дээр мэйлээ backup  хийдэг болсоноос ганц  боллоо.

Outlook Express-ийн мэйл байгаа хавтасаа тэр чигээр нь хуулж дараа нь PC форматлахад нөгөө хуулж авсан хавтасаа шинэ дээрээ дараад хуулаад л яваад болдог байв. Мэйл томроод бас outlook express шаардлага хангахаа болихоор нь Thunderbird ашигладаг болов. Тэгээд outlook express шиг  сэтгээд мэйлийн хавтасыг нь нөөцөлдөг байв. Нэг наргүй өдөр систем эвдэрчихлээ. Форматлаад, програмуудаа суулгаад мэйлээ шинэ дээр нь дарж хуулаад thunderbird асаасан чинь мэйл сэргэдэггүй. Хэд хэдэн удаа устгаад шинээр дарж хуулж үзлээ, нэмэргүй. Тэгээд google-длээ, тэгсэн .msf гэсэн файлуудыг нь устгаад л ок гэнэ. За тэрийг нь хэд ч устгав бүү мэд. Устгаад л шинээр дарж хуулна. Бас л нэмэргүй. Ядаж байхад 3 GB мэйл бас хөөрхөн цаг авчихаж байгаа юм. Тэгээд thunderbird устгаж шинээр суулгаж үзэв, бас л нэмэргүй.

Харин нэг нартай өглөө шинэ хиймэл profile үүсгээд мэйл хадгалдаг хавтас дээр нөгөө “нөөц”-өө дарж хуулаад нээтэл зүгээр нээгдчилхээ шүү, бөөн аз. Одоо тэр шинэ profile-аасаа жинхэнэ inbox руугаа хуулаад MozBackup -аар хуулж санаа амрав. Амар сайхандаа жаргав.

%d bloggers like this: