Имэйл хаяг рүү чинь спам ирэх нь ихсэж байна уу?

Энэ сүүлийн үед мэйл хаяг рүү монголын пүүс компаниудын мэйл хаягаас янз бүрийн сурталчилгаа, зар ирэх нь их боллоо. Ажлын зар, даатгал, хямдрал, зээл гэх мэт. Энэ хэдэн варез сайтууд бидний имэйл хаягуудыг зараад байна уу даа гэж хардахад хүрээд байна. Учир нь энэ хэдэн монгол сайтуудаас юм татахдаа л бүртгүүлэх буюу мэйл хаягаа өгч байгаа юм. Та нар юу гэж бодож байна?

Одоо мэйл ирэх болгонд нь spam гээд л байгаа. Бас тэр hi5-ийн invitation их ирэх юм. bla bla has sent you a hi5 friend request  ч гэх шиг.

About Сайнбаяр
Web Developer.

13 Responses to Имэйл хаяг рүү чинь спам ирэх нь ихсэж байна уу?

  1. dsumiya says:

    Би энийг шийдэж чадаагүй. Нэг хаяг байдаг л гэсэн

  2. Энийг ингэж бодож байна. Монголын варезууд мейл хаяг зартлаа ad-network Монголд хөгжчихсөн бол нэг талаас овоо шд гэмээр юм. Даанч тийм биш байх. asuult.net форум дахь мейл хаяг бол яаж ч бодсон спамчдын гарт орчихдог юм билээ. Асуулт самбар хэн нь юу гэдэг нь мэдэгдэхгүй олон модератортой бас ч үгүй нэлээн олон админтай болохоор асуулт самбараас мейл хаяг хулгайлагдаж байгаа байх.

    Монголын зарим нэг томоохон гэмээр компаниуд бас хөгийн зан гаргаад спамдаад байдаг юм. Сайн мэдэхээр лав magicnet. Домайн нэрийн панелд нь бүртгүүлсэн мейлээр спам ирээд байдаг. Тэгээд ичих ч үгүй улс төрчдийн дархан мэхний логикоор: “Энэхүү захиа нь спам биш болно… бла бла” гээд биччихсэн байдаг юм. Гэхдээ одоо яая гэхэв дээ.

    hi5 friend request-н тухайд бол ёстой ямар ч арга алгадаа. Найзуудаа зэмлэлтэй биш :P Филтэр хийх юм уу цуглуулж байгаад нэг mark as read хийнэ дээ :)

  3. sanakae says:

    Зарахгй байгаа байхаа. Энд тэндээс цуглуулаад л тэгээд явуулаад байдаг юм шиг байгаа юм. Бүр mail marketing гээд байгууллага ч байлуу тэгснээ spam-даад байгаа юм нэг хэсэг тэрнээс янз янзын юм их ирдэг байсан одоо бүр хаа дуртай газраасаа ирээд байдаг болчихсон. Том том байгууллагууд бол зарна л гэж дуугардаг юм билээ мань мэтийх нь хүн амьтнаас аваад л зохицуулаад байх шиг байгаа юм. Энэ талаар хууль энэ тэр гаргамаар юм байгаа юм.

  4. Xocoo says:

    Би дээр ХХБанкинд карт авахаар майлээ бүртгүүлсэн чинь тэрнээс хойш тийм ч урамшуулал ийм ч урамшуулал гээд спам ирээд ядаргаатаад байдаг болсон. Бас саяхнаас emarketer гээд нэг гай байнаа хаанаасаа ч мэйл олоод авсийн бүү мэд дан спам . Спам ч том асуудал болж байна л даа.
    Дээр Баярсайхан ахын блог дээр спамаас зугтах арга гээд байсан ганц нэгхэн юм татах гэж байгаа бол тиймэрхүү мэйлыг ашиглаж баймаар л юм билээ.
    Байнга юм татдаг сайт ч юмуу hi5 энэ тэрд бол ахиад нөөц нэг мэйлтэй байх хэрэгтэй юм шиг. Ажлын материал дунд hi5 bla bla, урамшуулал bla bla, гээд ирээд байхаар тусад нь зөвхөн бүртгүүлэх зориулалтай мэйлтэй байх нь дээр байхоо.

  5. bolor says:

    za tegul hi5iin huwid privacy tohirgoogoo hichdiin harin zar surtchilga gewel ter bugdiig unshih ch shaardlagaguigeer asuudliig shiidchihej bolno gej helmeer bna da

  6. enkhuush says:

    Спам ирж л байдаг, устгаж л байдаг. Тийм айхтар олон спан ирдэггүй болохоор миний хувьд нээх асуудал биш. Ер нь мэйлээсээ илгээж байгаа мэйл хаягийг спам гэж бүртгээд ignore хийчихэж болно ш дээ.

  7. Мика says:

    Энэ одоо болтол асуудал хэвээрээ л байна. Гэхдээ Хятадын мэйл хаяг дотор сонголт байдаг ийн. Сурталчилгааны мэйл хүлээн авмааргүй бол “дахиж энэ төрлийн спам хүлээж авахгүй” гэдэг тохиргоо хийгээд л дахиж ер нь ирэхгүй дээ. Яг үүнтэй адил спамаас хамгаалах жижиг програм маягийн юм хийчүүл зүгээр л юм шиг санагдаад байгаан.
    Интернэт сурталчилгааны байгууллага ихсэхийн хирээр хаадаг, хамгаалдаг үйлчилгээ бас гарч ирэх хэрэгтэй л болвуу.

  8. gegeen says:

    olon email hayagtai, oir oirhon shalgah durtai hund asuudal baihgui dee

  9. Маркетер says:

    Энэ майл-р сурталчилгаа ирээд байгаа чинь Интернет маркетингийн 1 хэлбэр л дээ. Бусад улс оронд өндөр түвшинд хөгжсөн. Монголд ч хөгжих ёстой. Харин Монголд жаахан буруу утгаараа хөгжөөд байх шиг. Гэхдээ дэлхий түүх ч энэ маягаар хөгжсөн болохоор аргагүй дээ. Олон улсын Спам-ийн эсрэг тогтоол аль 2003 онд гарсан. Үүнд Америк, Европ тивийн олон орон элсэн орсон байгаа. Тэгэхээр спам илгээнэ гэдэг чинь орчин үед гэмт хэргийн хэмжээнд яригдаж байгаа.
    Мэйл хүлээн авч буй хэрэглэгчид үүнийгээ хэрэггүй гэж үзвэл тухайн мэйл явуулж буй байгууллагад хандаж өөрийнхөө нэрийг хасуулах бүрэн эрхтэй байх ёстой. Удахгүй Монголд э-мэйл сурталчилгаа жинхэнэ утгаараа хөгжих байх аа.

  10. Mbr says:

    Baiguulaguudiin huvid bol uursduu mail server-tei bol mail server deeree spam filter program ajilluulaad shiidej bolno mun mail client deereech spam filter yumuu mail rule ene teriig hereglej bgaad spam-s zails hiij bolno doo. Harin yahoo, gmail zereg public mail heregledeg bol huleej avhaas uur arga bhgui gehdee gmail deer l lav Label uusgeed bas joohon manage hiij boldii yahoo web mail client deer ch gesen iim yum bgaa bhaa.Buur bolohgui bol uuruu mail client program hiigeed ashiglaj bolno do.

  11. SERGEI says:

    Internet Marketing gj huviin mailruu baahan surtalchilgaa yvuuldag bolood bn. say utasdaj asuusan chini mgl n buh mail haygnaas shuuj baigaad idevhitei 200.000 mail haygruu reklam tsatsaj ugnu gj bn shu. Lav sonsohod ISP uudees l mail avaad bga bh. Ingej boldog shd. Aygui bol Рэйлком s shuult hiigeed l mail avaad ichihgui unshdag bhda. Ter nuuts ene tertei humuus medeetei baigaarai da. odoo ch nuutsiig tailah amarhan bolson shu de. Undesnii ayulgui baidal yu bolj bga yum boldoo. Sedev g jaahan huderuulchihlee. sorry

  12. reNNo says:

    Neg tiim site bdag l gsn. Shalgaj uzeed busad humuusruu ilgeesen spam maygtai bval shuud ignore hiij butsaadag l gsn. Odoohondoo oroldoj uzeegul bn

  13. reNNo says:

    Suuliin uyd bol email gedeg utgaa aldaj duuren spam l bdag bolson. Heden myangan yuman dotroos huni ilgeesen email search hiih gj 80n yum shv

Leave a comment