Өргөн хэрэглэгдэж байгаа программчлалын хэлүүд

Програмчлалын хэлүүдийг дараах үзүүлэлтүүдээр ихэвчлэн хэмждэг гэнэ.

  • Шинээр гарч ирж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн
  • Одоо хэрэглэгдэж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн
  • Хөгжүүлэгч нарын гол хэл юу байна
  • Ер нь хөгжүүлэгч нар ямар хэлийг ашиглаж байна
  • Вэб хайлтын системээс ямар хэлээр материал хайж байна
  • Ажлын шаардлага
  • Өөрийнх нь дуртай хэл ямар хэл байна.

Дараах үр дүнгүүдийг сайт тус бүр өөр өөрөөр гаргасан байна.

Tiobe.com

Tiobe.com бол чадварлаг инженерүүдийн хэрэглээний боломж болон курс энэ тэрд тулгуурлан судлгаагаа гаргасан байна. (2007 оны 5-р сар.)

  1. Java – 19.1%
  2. C – 15.2%
  3. C++ – 10.1%
  4. PHP – 8.7%
  5. Visual Basic – 8.4%
  6. Perl – 6.2%
  7. Python – 3.8%
  8. C# – 3.7%
  9. JavaScript – 3.1%
  10. Ruby – 2.6%
  11. Delphi – 2.1%

Dice.com

Dice.com нь програмчлалын хэл тус бүрт шаардагдаж байгаа ур чадварыг нь харуулжээ.

  1. Java – 35.7% (Илүү ур чадвар шаарддаг гэж ойлгож байна би.)
  2. C, C++ – 15.3%
  3. C# – 12.7%
  4. Perl – 11.9%
  5. JavaScript – 10.9%
  6. Visual Basic .NET – 5.2%
  7. PHP – 2.9%
  8. Ajax – 2.7%
  9. Python – 2.0%
  10. Ruby – 0.7%

Evans Data

Evans Data Corporation нь хөгжүүлэгч нарын тухайн хэлийг хэр зэрэг ашиглаж байгаад нь тулгуурлажээ.

  1. Java – 45%
  2. C, C++ – 40%
  3. C# – 32%
  4. Ajax – 28%
  5. Visual Basic & VB.NET – 21%

Computerworld

Computerworld нь хөгжүүлэгч нарын ажиллаж байгаа компанид нь аль программчлалын хэл зонхилж байгаагаар нь судалгаа гаргасан байна.

  1. C# – 72%
  2. Java – 66%
  3. Visual Basic – 62%
  4. C++ – 54%
  5. JavaScript – 50%
  6. Unix Shell Scripts – 42%
  7. Perl – 34%
  8. C – 32%
  9. PHP – 16%
  10. Python – 8%
  11. Delphi – 7%
  12. TCL – 6%
  13. Ruby – 1%

Миний бодлоор бол бүх хөгжүүлэгч нарыг хамарч чадаагүй л болов уу аль аль сайт нь. Тиймээс 1-рт байна уу 2-рт байна уу нээх чухал биш байх. Программистын програм бичих чадвар нь программчлалын хэлнээс шалтгаалахгүй. Харин зүгээр ямар ямар хэлүүд өргөн хэрэглэгдэж байна вэ гэдгийг нь харуулах гэсэн юм миний санаа.

Миний хувьд гэвэл аль ч хэлийг эзэмшээгүй ба одоо ч суралцсаар байна.

  • C, C++, бас л миний мартаж байгаа хэл дээ.
  • Visual Basic, ойрдоо буюу сургууль төгссөнөөс хойш excel-ийн макроноос хэтэрсэнгүй.
  • PHP, байнга хэрэглэхгүй болохоор зарим энгийн функцуудыг google-дсээр. (Ямар утга буцаадаг билээ, ямар параметр авдаг билээ энэ тэр гээд л)
  • Visual C# 2005 + ASP.NET 2.0
  • MySQL and SQL Queries, CSS, Javascript, HTML тагууд, Flash actionscript 2.0, удахгүй actionscript 3.0 дээр юм хийж үзнээ.

Ер нь ямар ч хэлээр бичдэг бай вэб хөгжүүлэгч болох гэж байгаа бол дараах хэдийг заавал гадарладаг эсвэл мэддэг (эзэмшсэн бол бүр сайн) байх шаардлагатай:

  • SQL Queries
  • Javascript
  • CSS
  • HTML (HTML 5.0 нь одоо гарч байна. Гарчихсэн ч байж магад.)
  • XML
  • Unix shell (Linux, and FreeBSD)
  • AJAX
  • Вэб браузэрууд, Вэб серверүүд, Датабазууд.
  • Англи хэлний ерөнхий мэдлэг. Учир нь хайлтын системээс юм хайх гэж.
  • Мөн сүүлийн үеийн вэб стандартууд. RSS, XSL, Web Services.
  • Хэрэв flash гадарладаг бол бүүр сайн. Учир нь header, banner, menu гээд л үзэмжтэй, хөдөлгөөнтэй хийх хэрэг зөндөө гарна.

Эцэст нь энд ямар ч ирээдүйн хандлагыг дурьдаагүй байгаа. Би харин яаааг ажиглаад л байж байна.

HTTP Apache эсвэл IIS ? Oracle, MySQL, MSSQL, PostgreSQL эсвэл XML ? PHP, ASP эсвэл JSP?

Хамтдаа ажиглая.

материал: http://www.devtopics.com/most-popular-programming-languages/

Та ямар хэлээр програм (вэб програм) бичих илүү сонирхолтой вэ?

Та яг одоо (сүүлийн үед) ямар хэлээр бичиж байна вэ?

Та ямар хэлийг зөвлөх вэ? яагаад ?

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

11 Responses to Өргөн хэрэглэгдэж байгаа программчлалын хэлүүд

  1. Жаргал says:

    Надаа ч гэсэн энэ асуулт байнга бодогддог болсон.Учир нь ирээдүйн чиг хандлага аль хэл рүү урсаад байна вэ гэж тэгээд Java хэлийг судлаад л гэхдээ нэг бодлын C# дажгүй ч юм шиг

  2. enkhuush says:

    – Хэл болгоны онцлогоос хамааран тухайн програмд зориулан ашиглах хэрэгтэй. Бас хурдан хугацаанд бичье гэвэл C# dotnet. Вэб дээр бол нэг PHP open source ашиглаад л босно.
    – Сүүлийн үед бол худалч хүнийхээр бол бүх алдартай хэлээрээ бичиж үзлээ. :D
    – Java их аятайхан санагдаж байгаа. Учир нь хаана, юу хийгдэж байгаа зүйлс нь тодорхой, өөрөө зохицуулах боломжтой байдаг. (Миний бодлоор) Тэгээд jsp, servlet бол сайн юм байна лээ.

    Ер нь одоо хэлний сонголт хийхэд манай улсад мангас компани салбараа нээсэн (нээхээр болчихсон) учраас мань хэд шиг худалдан авах чадваргүй хүмүүст үнэгүй (free) програмлалын хэл зүгээр болов уу.

  3. enkhuush says:

    Миний та бүхэнд санал болгох програмчлалын хэлний багц бол:
    Java (jdk суулгаад, Eclipse байхад програм бичихэд харицангуй хялбар), JSP, Servlet (apache tomcat суулгаад, сервер үүсгээд өгөгдлийн сангаар MySQL, XML ашиглах). Мэдээж эдгээр зүйлс ажиллагаанд оруулахын тулд үйлдлийн систем хэрэгтэй. Мангас компаний бүтээгдэхүүн ашиглахгүй гэвэл Fedora, Ubuntu гээд үйлдлийн системийн өчнөөн сонголт байна доо. Өөр програм зохиоход шаардлагатай зүйл гэвэл PC үлдэх шив дээ. :D

    Өгөгдлийн сан дээр нэмж хэлэхэд томоохон өгөгдлийн сан үүсэхээр бол уул нь боломжтой бол Oracle ашиглахад nice юм байна лээ.

  4. рхох says:

    sain uu bi ajax deer kursiin ajilaa avtsan nadad tuslaach ajax medehgui bn, bs nadad zar surtalchilgaanii web uud uugaaraa dutyy bdag talaar heleed ogooch guij bn tuslaara

  5. Mbr says:

    Ер нь бол алдартай хэлүүдээр бичиж үзээд тэр нь сайн тэр нь муу гэж хэлэхэд хэцүү.Бичиж эхэлж байгаа хүмүүс бол хэрэглэж байгаа IDE-р нь хооронд харьцуулаад сайн муу гээд яариад байх шиг санагддаг.Миний бодлоор бол найдвартай ажиллагаа, ажиллах хурд, санах ашиглалт зэргээр харьцуулдаг. Энгийн функцууд дээр бол нээх ялгаа харагдахгүй.

  6. Mbr says:

    Хэрвээ чи java гадарладаг бол курсын ажилаа GWT юмуу ZeroKode(ZK)-г хэрэглэхийг санал болгож байна да.

  7. east_moon says:

    хэлний тухай өөрийн бодлоо хэлэе гэж бодлоо.java-г зөвлөмөөр байна давуу тал нь
    1. үйлдлийн системээс хамааралгүй
    2. open course
    3. обьект хандалт талдаа
    4. төхөөрөмжтэй ажиллахад харьцангуй илүү(утсан дээр жижиг тоглоом маш хялбар хийсэн) гэх мэт нийлээд сайн эзэмшсэн бол цаашаа бас нилээд юм байх юм шиг байгаан.

    сул тал нь:
    1. сурахад харьцангуй хугацаа шаардана
    2. OOP мэдлэг зайлшгүй шаардана
    3. JSP fck editor ашиглах гэх мэт нэмэлт зүйл хийхэд xml тохиргоо caн нэмэх гээд нилээн ажилтай юм шиг санагдсан..

    dot.net ёр нь бол үнэтэй болох нь тодорхой.. уг нь web болоод application хийхэд java-гаас хамаагүй хялбар.

    залхуу хүрээд байна дууслааа…

  8. east_mon-d: Uuriin medlegees huvaaltssand bayrlalaa. Java-giin davuu talaas 3t ni object oriented taldaa gej yu gesen ug yum ? object handalt taldaa geheer ni bas dutuu dulimag ch yum uu yamar negen yum baina uu ?

  9. ganaa says:

    enkhuush ees asuuh yum baina jsg page deer mysql-iig yaj xml-eer Internet Explorer harah we?

  10. Батсуурь says:

    прогамчлалын хэл сурах гсийн энэ тал дээр жоохн туслаач али хэл нь эхэлж сурахад амар байх вэ?

  11. Хэрэв бүүр анхлан сурах гэж байгаа C хэлийг зөвлөх байна, C сурсан байхад C++, C#, Php, Java сурахад дөхөм байх болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: