Tell me when? Opera drives me crazy

ie8-1
firefox3-1

IE 8 болон firefox 3-ийг хүлээсээр галзуурах нь. Яг одоогийн байдлаар Opera хэрэглэж сууна. Firefox 2 нэмэлт plugin-гүйгээр хүчирхэг гэдэг нэрээ алддаг. IE 6, 7 юм нэмээд нэмэргүй, засал авахгүй, нөгөө дэмжээд дэмжээд явахгүй юмаа гэдэг шиг л. Opera ч бас олигтой эд биш. Гэхдээ миа миа дундаа арай л гайгүй нь юм уу даа.

Хамгийн гол нь performance. Юу гэж орчуулахаа мэдэхгүй юм.

Утгыг нь ярьвал: хурдан, найдвартай (сап сап) дээрээс нь компьютероос бага нөөц иддэг юмийг л өнөөдөр developer-ууд ч тэр энгийнхэн ч тэр хүсч байна, энийг нь ойлгоод цаадуул чинь шинэ release, шинэ хувилбар гаргах гээд ажиллаж байна. Үүнийгээ ойглосон гэдгээ ч мэдүүлэх гээд beta хувилбаруудаа нээлттэйгээр тестлэж байна.

Мөн дээрээс нь Сүүлийн үеийн стандартуудыг яг номоор нь ажилладаг болгохоор зорьж байгаа. Тэгэхгүй бол developer-уудын тархины эсүүд нь сая саяаараа үхээд байсан юм. IE болон Firefox-ын цувралууд дээр бүгдэд нь тааруулах гэж, адилхан харагддаг болгох гээд зовоод тэр шүү дээ. Захиалагч нь эсвэл менежер нь бүгдэд нь адилхан харагддаг болго гээд тушаачихсан юм чинь гарц байхгүй. Ийм тушаачих хүн байхгүй developer-ууд нь firefox санал болгоод л сууж байна.

Түүнээс биш бүх л шинэ технологийн боломж чадамжууд одоо ашиглагдаж байгаа хувилбаруудад байна. RSS, StumbleUpon, Del.icio.us, Blog Editor, Video, Audio, Media, Flash, PDF, blah, blah, blah….

Уул нь би IE –ийг Opera гарсанаас нь хойш тоохоо больсон л доо, харин opera-г Firefox гарсанаас нь хойш тоохоо больсон. Харин Firefox-ийг системээс иддэг нөөц нь ихэссэн болохоор нь тоохоо больсон. Тэгээд баахан л юм туршиж амьдралаа залгуулж байна. Opera, Netscape, Flock, Maxthon…. Арай дөнгүүр нь Opera болж байх шиг байна, яагаад вэ гэвэл системээс арай л бага нөөц идэж арай л хурдан site navigation хийж байна.

Харин IE болон Firefox-ийн шинэ хувилбарын амлалтыг хараад өдөр тоолдог болоод байгаа. Учир нь Энэ хоёр хоёулаа чиний миний бас бидний хүсээд байгаа PERFORMANCE –г илүү анхаарсан хувилбар гарганаа гээд амалчихаад байгаа юм. Тэгээд дараагийн амлалтууд нь стандартууд, XSL, CSS, Javascript, javacript 2.0, web 2.0, ajax, html, xhtml, blah blah, flash, flex, Adobe RIA, blah , blah, XSLT, XML, RSS, Acid, etc. Performance нь дотроо javascript performance, html performance, болон application performance гэх мэт ангилалуудтай.

Safari шиг битгий худлаа амлаасай,

  • Айн, Safari яасан юм бэ гэж үү?
  • Цаадах чинь бас performance амлаад бүтэлгүйтсэн. Гэхдээ өөрсдөө бол хүлээн зөвшөөрхгүй л байгаа байх, яагаад гэвэл MAC дээр цаадуул чинь юун firefox энэ тэр, дагуулахааргүй, харин windows дээр л.

Магадгүй windows буруутай юу?

safari1

Амлалт нь аймар, биелүүлэлт нь ч аймар байгаа биз, Таны Windows дээр та ийм үзүүлэлттэйгээр ажиллаж байвал надад мэдэгдээрэй хө. Би уучлалт гуйдаг ч юм уу эсвэл ташаа мэдээллэл цацсан хэрэгээр Browser-ын талаар юу ч бичихгүй.

Энэ бичлэгийн зорилго нь ердөө л Хэзээ гарахыг нь мэдэх хүн байвал мэдээллэл өгөөч? Мэдэх үү? Тэрнээс илүү дутуу юм байхгүй.

The End of this Post.

Нээрээ сонирхуулахад IE нэрээ бодож суугаа гэсэн, одоо олчихсон ч байж магадгүй, юутай ч тэр сонголтуудыг нь үзүүлье (эх үүсвэр: microsoft.com)

  • IE 7+1
  • IE VIII
  • IE 1000 (think binary)
  • IE Eight!
  • iIE
  • IE for Web 2.0 (Service Pack 2)
  • IE Desktop Online Web Browser Live Professional Ultimate Edition for the Internet (from marketing team)

Ps: IE – Internet Explorer

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

6 Responses to Tell me when? Opera drives me crazy

  1. Сумьяа says:

    Харин яг яалгах гууд байгаа нь мэдэгдэхгүй хэдэн балай юмнууд. Харин тэр firefox 3-ийг чинь л бага ачаалладаг болно гээд байгаан. Хэн мэдхэв. Энэ бета нь лав мэдэгдэх юм огт алга. Би бодоод байгаан виндоус гуай л олиггүй байгаан байна даа гээл….

  2. dolugen says:

    Яг одоо Windows-д зориулсан Safari хэрэглэж байна. Хурд хүчний хувьд муудаад байгаа юм мэдэгдэхгүй л байна. Өнгө үзэмжийн хувьд гэвэл ярих юм алга.

  3. bayasaad says:

    Firefox 3 6 sard garna gesen. Firefox 3 iin beta heregleed suuj baihad muudah yum alga. Tehdee plug-in uud n ihenh n ajillahgvi baigaa

  4. xvv says:

    Firefox 3 beta5.3 туршиж үзсэн. Нэг их ялгарах юм зүгээр хэрэглэж байхдаа бол анзаараагүй. Тестлэж энэ тэр үзээгүй л дээ. Харин blogmn.net дээр маань Javascript-тэй pop-up үзүүлэхдээ нэг л сонин байсан. Javascript-ын алдаа байж магад. Яг гарч ирсэн хойно нь л харна даа. Opera бол Javascript энэ тэрийг хэт хаячихсан. Веб девелоперуудын хувьд асуудалтай броузер. Миний хувьд Opera-д зориулсан хуудас заримдаа тусд нь хийж зохицуулдаг. Азаар Opera хэрэглэгч цөөхөн байдаг. IE бол мэдээж стандарт даанч авах юмгүй удаан, бөөн спай орчихдог болохоор би өөрөө хэрэглэх дургүй. Харин одоо бол Firefox + Add-ons гээд хэрэглэж байна. Safari нэг суулгаж үзсэн. Монгол крилл үсгэн дээр үнэхээр их асуудалтай байсан. Бас Javascript дэмжихдээ тааруухан юм байна лээ. Тэгэхээр би бол Firefox2-ыг best performance гэхгүй ч best surfing гэж хэлнэ. Одоог хүртэл нэг ч сайт дээр Firefox2 -оор үзэхэд асуудал гарч байсангүй :-D Browser-ын хувьд performance-аас өмнө веб сайтыг бүрэн ажиллуулах чадвар нь байх болов уу. Түүний дараа хурд, системд ачааллалт нь бага байх чадвар нь орох байх.

  5. esumiya says:

    Галт үнэг 2-н талаар хүүтэй санаа нэг байна. Угаааа зөрөх хүн гарах ч үгүй биз. Харин Safari-н крилл үсгийн зовлон ор тас арилсан гэхэд болно. Иймрэхүү юман дээр МАС түрүүлнэ үү гэхээс хоцрохгүй байх. Javascript-н асуудал харин тиймэрхүү юм билээ. Safari сайн юм билээ.

  6. offshore says:

    ОПЕРА л хамгийн сайхан даа. Би гэж нэг юм мунгинаж байгаад Монгол хэл рүү үндсэн цэснүүдийг нь орчуулчихсан юм. Сайхан эд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: