Гоё хуваалцая

Сая ажилдаа ирээд жаал сонин хачин юу байна гээд Opera (Web Browser) нээлээ. Ордог хэдэн монгол варез сайтуудаар орлоо. Ням гарагаас хойш ороогүй хэдэн монгол варез сайтуудаар орлоо.

Тэгээд хэсч яваад D-War гэдэг солонгос юм уу америк юм уу нэг киног хараад олоод ирээрэй гэж нэг найз маань нилээн дээр захиж байсныг санаад ортол gogo share гээд 7 хуваачихсан байна. Тэгээд за зарим нэгээс нь татаж байя, сүүлийнхээс нь эхэлье гээд дартал нүд бүлтэрчихлээ. Өнөөдөр бямба гараг бас монгол сервер хэдий ч ингэж татна мэдсэнгүй явж. Урьд нь Ubuntu -г монголын толин серверээс татахад 200 KB/s байсан тул монгол сервэрээс иймэрхүү л юм байдаг байх гэсэн төсөөлөлтэй явж байсан учир нүд бүлтэрч ширээн дээр уначихсан хэрэг л дээ. Нүдээ арай гэж нэг олоод буцаагаад хийтэл…

– Тэгээд хэдээр татсан юм бэ? ( хурдан хэлээч ядаргаатайн. )
5320 KB/s
– За юун сүртэийн.
– Би хамгийн дээд тал нь удаа манай сургуулийн сервер дээр тавьсан байсан нэг программыг интернэт кафенаас 600 KB/s татаж л байсан юм.

Зураг 1.

share-gogo-download1a

Зураг 2.
share-gogo-download2

Тэгэдээ шууд share.gogo.mn гэж ороод бүртгүүлээд авлаа. AdobePremiere CS3 (685 MB) upload хийлээ. Тэгтэл дараах цонх гараад яасан нь мэдэгдэхгүй болчихлоо. Мэйлээ шалгалаа юу ч алга. Аан нээрээ лимит нь 100 mb гэсэн ш д. Баярлаад анзаарсангүй бололтой. Тэгэхээр нь AdobeDreamweaver.8.rar (60 MB) upload хийлээ. Аан за за тийм байлгүй дээ тээ. Татах линк нь гараад ирлээ. За бараг 20 секунт л upload хийлээ.

Зураг 3.

share-gogo-upload1

Зураг 4.

share-gogo-upload2

Тэгээд үйлчилгээний нөхцөлийг нь уншлаа. Энэ нэг долоо хоног гэдэг нь нэг сар байсан бол бзр янзтай гэж бодлоо. Та нар юу гэж бодож байна ?

GoGo Share-ийг ашиглах үйлчилгээний нөхцөл:

  • Хэрэглэгч нь Share-т файл байрлуулах, бусдад дамжуулахдаа
  • Файлыг эзэмших бусдын хувийн болон зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна.
  • Систем рүү зүй бус дайралт хийхийг хориглоно.
  • Share-т байрлуулсан файл, түүнтэй холбогдон гарах бүхий л үйлдэлд бие даасан хариуцлага хүлээнэ.
  • Хуулиар хориглосон бусад үйлдлийг хийхийг хориглоно. Хуулиар хориглогдсон бүхий л үйлдлийг GoGo.mn-ээс таслан зогсоох бүрэн эрхтэй.

GoGo.mn нь хэрэглэгчиддээ файл дамжуулах GOGO SHARE үйлчилгээг санал болгож байна.

  • GoGo Share үйлчилгээг ашигласнаар Та ХЯЗГААРЛАГДМАЛ байдлаасаа ангижирч Интернетийн ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨГ мэдрэх болно гэдэгт бид итгэлтэй байна.
  • Та ямар ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР 100 MB хүртэл хэмжээтэй файлуудыг GoGo Share-т байрлуулан ДАМЖУУЛАХ бүрэн боломжтой.
  • Таны GoGo Share-т байрлуулсан файлын URL-ийг хүлээн авсан ХЭН БҮХЭН файлыг татаж авч болно.
  • Файлыг GoGo Share-т байрлуулсан хэрэглэгч Та хүссэн үедээ файлаа УСТГАХ эрхтэй.
  • Мөн файл-д ямар нэг хандалт орж ирэхгүй 7 хоног өнгөрөхөд системээс автоматаар устана.

Би юу хэлэх гэсэн бэ гэвэл манай монгол варез сайтууд сүүлийн үед өдөрт л нэг нэмэгдэж зарим нь эрчээ авч зарим нь хаагдаж байна. Эдгээр сайтууд ихэвчлэн гадны сайтаас олсон зүйлийн (програм, дуу, цомог, кино, клип…) линк буюу татах холбоосыг шууд тавьдаг.

( Үүнийг нь буруушаахгүй, угаас боломж нь энэ юм чинь. Харин ч сэргэлэн байгаа юм биш үү. Google Adsense-ээр хэдэн цаас хийгээд л. Магадгүй зарим нэг нь өөрсдийн CMS -ийг хийгээд эхлэх байх.) Заримдаа өөрсдөө ямөр нэгэн зүйл Upload хийдэг, үүнийгээ gogo share дээр л тавьж байгаасай л гэж. Бас тэр асуулт самбар байна, Let’s Download сэдэвт хүмүүс бие биедээ байхгүй дуугаа хуваалцдаг. Тэд нар бас энэ gogo share дээр тавьж байгаасай л гэж.

Харин gogo share тэр нэг ч таталгүй 7 хоновол файлыг устгадагаа жaахан сунгачихвал бид бие биедээ юм share буюу хуваалцахад илүү хялбар амар байх болов уу л гэж.

Гаднаас эсвэл DSL -ээр хэдээр dowload, upload хийж байгааг мэдсэнгүй, мэдвэл хэлнээ.

– Чи дандаа л үнэгүй юм гэхээр баярлаж хөөрөөд тэнэгтээд байх юм ?

gogo share – гоё хуваалцая гэдэг нь орчуулж байгаа хэрэг биш хүсч байгаа хэрэг.

Эх сурвалж: Share.gogo.mn, Бас би өөрөө.

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

6 Responses to Гоё хуваалцая

  1. jakoo says:

    http://www.mgl-warez.com ýíý ñàéò ñ¿¿ëä ãàðãàñàí á¿õ þì íü gogoshare äýýð. Òèéìýý 7 õîíîã ãýäýã áîë äýíä¿¿ áàãà õóãàöàà. Áàñ çàðèìäàà gogo õàíäàëò õèéõýýð á¿ð îðäîãã¿é. Ýíý òàëààð àäìèí íòð íü óëàìæëàâàë ÿàñàí þì áý. Áàñ õýìæýý íü áàãà áîëîõîîð òýãýæ áàéõ òàëòàé. Òèéì áîëîõîîð áóðóóòãàõ àðãà áàéõã¿é þì äàà. Ýíý òàëààð áîäîæ ¿çýý÷ ãýæ õýëýýä ¿çýýðýé.

  2. Сайнбаяр says:

    jakoo “http://www.mgl-warez.com энэ сайт сүүлд гаргасан бүх юм нь gogoshare дээр. Тиймээ 7 хоног гэдэг бол дэндүү бага хугацаа. Бас заримдаа gogo хандалт хийхээр бүр ордоггүй. Энэ талаар админ нтр нь уламжлавал яасан юм бэ. Бас хэмжээ нь бага болохоор тэгэж байх талтай. Тийм болохоор буруутгах арга байхгүй юм даа. Энэ талаар бодож үзээч гэж хэлээд үзээрэй.” гэнээ.

  3. Тийм шүү. Сүүлйин үед олон сайтууд gogo share дээр тавьдаг болсон байна лээ. mgl-warez.com бол бараг бүгд л Gogo share дээр байна лээ. Одоо Gogo 7 хоногоо сунгачихвал тээ.

  4. esumiya says:

    Одоо ч хог болчихсон байна лээ дээ.

  5. reNNo says:

    hehe sain bna shtee. Bi bol 200kb-r l nuhaj suudag hun shv de :D

  6. Энэ чинь бүүр 2 жилийн өмнө, одоо бол бусад үнэгүй сайт шиг л 30-50 Kbps-ээр татдаг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: