PO, POT

How to translate PO or/and POT files ?

Яаж PO болон POT файлуудыг орчуулах вэ?

Энэ тухай бараг 1 сар гаран бичиж байсан юм, дуусаагүй тул word дээр бичээд ажлынхаа компьютерт хадгалсан байлаа. Гэтэл OpenMN багийн сайтанд энэ тухай бичсэн байна лээ. Хэрвээ орчуулах шаардлага гарвал тийшээ орж хэрхэн орчуулах тухай уншаарай.

Би энэ сэдвээр арай өөр юм бичих байсан юм. Яаж яаж орчуулж болох вэ гэж бичих байсан юм. Ялангуяа Windows, Linux, Mac -ийн аль нь дээр орчуулж болох PoEdit хэмээх програмын тухай бичих байсан юм. Тэр програмыг хаанаас татаж авч болох бас screenshot буюу програмын зургийг  үзүүлэх байсан юм. Эл програмыг монгол хэлтэй гэдгийг бичих байсан юм.

Windows дээр суулгах бол next товч ганц хоёр дараад л суучихна. .PO эсвэл .POT формат бүхий файл дээр маусаараа хоёр дарахад л болно. Нэг баганад нь англи, нөгөө багана нь хоосон, тэр хоосон талбарт нь эх хэл дээрх орчуулгаа бичнэ. Орчуулж дуусаад л хадгална. Яасан хэтэрхий энгийн юм заагаад байна уу.

Өө нээрээ .PO файл нь орчуулгад зориулагдсан файл юм. Толь бичиг маягийн гээд ойлгочих. Тэгээд нөгөө програм нь асахдаа нэг тохиргооны файл шалгана. Тэнд хаанаас .PO файлыг нь авахыг нь заасан байдаг юм. (Тэрийг нь өөрчилж болно.) Жишээ нь File, Exit гэх үг байлаа, нөгөө тохиргооны файлд заасан PO  файлыг нь нээгээд харгалзах үгийг нь гаргана.  File -> Файл, Exit -> гарах г.м.

За их яарч бичсэн тул алдаа их байгаа байна, бас найруулгын хувьд аймар дулимаг болсон байна. Дараа  шинэчилэх юм уу өөр бичлэг нэмнээ,тэр үедээ арай дэлгэрэнгүй бичье.

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

7 Responses to PO, POT

  1. badaa says:

    Hi Sainbayar. OpenMN-ii doc deer ene tuhai bichsen nuhur ni bi bainaa. Ter ued 2003 ond poedit haraahan garaagui baisan uye. Tuunees hoish 2004 ond tuuniig openmn-ii 2 zaluu orchuulj tawisan yum shuu dee. Suuliin heden jil openmn-iihee documentation bitgii hel web-d ni ch gar hurch chadahgui baij baigaad sayahanaas Web-iig sergeen tawisan bilee. Chi ene tuhai saihan delgeruulj bicheed (Poedit, gtranslator, kababel geed bugdiig ni) OpenMn documentation buland bairluulbal ihed bayarlana!
    gh,
    Badaa

  2. Сайнбаяр says:

    tiim baina. gants openmn ch geltgui asuult.net, wordpress translation geh met taninaa. Ter ued poedit shig pro baihgui ued orchuulah process hetsuu baidag baisan baih daa.

    Bi harin bichih geed l amjihgui baina oo.

  3. Enkhuush says:

    Миний бие WordPress-ийг эх хэл рүүгээ хөрвүүлж байгаа бөгөөд энэ ажилдаа poedit ашиглаж байгаа.
    POT – Template буюу загвар файл.
    PO – Тухайн Open Source-д ашиглагдаж байгаа үндсэн хэл (ихэвчлэн англи хэл байна.)
    MO – Localization буюу PO файл дээр байгаа үндсэн хэл дээр байгаа үгсийг тухайн улсын хэл дээр орчуулсан үгнүүд.
    Энэ талаар дэлгэрэнгүйг “WordPress-ийг орчуулах, ашиглах талаар” гэсэн нийтлэл блог дээрээ тавихдаа бичнээ. Бичиж дуусахаараа мэдэгдэнээ.

  4. Сайнбаяр says:

    ok tegeerei

  5. enkhuush says:

    Амласан ёсоороо нийтлэлээ бичсэн тул дараах холбоосоор орж үзнэ үү:
    Үзэх

  6. Батаа says:

    Сайн байна уу? Надад нэг асуух асуулт байгаа юмаа энэ poedit програмын талаар. Би нэг програм орчуулж байгаа юмл даа. Тэгээд орчуулах файлаа авчаад орчуулж дуусаад програм дээрээ ажилуулаад үзтэл Ө Ү үсэг орсон бүх үг нь орчуулгаараа гардаггүй. Дусал гарын драйвер ашиглаж бичсэн юм уг нь. Дусалын админаас асуутал уг нь гарийм драйвер нь виндөүсийнхтэй адилхан үсэгийнх нь байрлал л өөр utf байгаа гэхийн та нар энэ програм дээр ө ү үсэг яаж бичдэг талаар надад туслаач.

  7. Yamar uildliin system yum ? bi windows XP ashiglaj baina, zugeer l windows-iin uuriinh ni keaboard-iig ni mongolian bolgoj baigaal bichdeg sh d, tegehed yamar negen usgiin format uurchlugduhgui baisan. Yamar program orchuulj baigaan? bi turshaad uzey tehuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: