Password – Нууц vг

Хааяа та нууц үгээ мартдаг уу?

Хэрхэн нууц үгээ мартахгүй байх вэ?

Хүмүүс ихэвчлэн нууц үгээ өөрийн төрсөн өдөр, хайртай хүнийхээ эсвэл зүйлийнхээ холбогдолтой мэдээллээр нууц үгээ сонгодог. Энэ нь мартахгүй ч найдвартай бус гэж бодож байна. Жишээ нь манай аав компьютер уруу нэвтрэх нууц үгийг миний нэрээр, харин yahoo мэйлийн нууц үгийг манай дүүгийн нэрээр сонгосон байна. Нэвтрэх гэж оролдоё л доо. sainbayar, sainaa гэхэд орчихвол яанаа. (Шууд утгаар нь ойлгоод аавын компьютерт нэвтрэх гэж оролдоод байв айн.)
Одоо цагт бүхий л вэб сайтууд гишүүнчлэлтэй байдаг, бас та түүнд итгэж тодорхой хэмжээний нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл агуулдаг, дээрээс нь та өнөө цагт бараг өдөр бүр л интернэт орж ямар нэгэн username, password гэсэн хоёр талбарыг бөглөдөг. Хэдийгээр та чухал нууц мэдээлэл агуулдаггүй ч гэлээ хувийн мэдээллээ алдахгүй байхыг хүсвэл нууц үгээ анхаараарай.

Би бол нууц үгээ алгоримтчладаг. Харин username буюу нэвтрэх нэр нь тогтмол байдаг. Saina2k5, sainbayar.
Жишээ нь:

Yahoo mail: mail.yahoo.com_of_SainBayar.G
Google mail: google_of_SainBayar.G (учир нь google-ээс гаргасан бүх үйлчилгээ нэг account буюу нэг гишүүнчлэлийг эрхэмлэдэг)
Mediafire: mediafire.com_of_SainBayar.G
Asuult.net/forum: asuult.net_of_SainBayar.G
Bugdeeree.mn: bugdeeree.mn_of_SainBayar.G
Компьютер: computer_of_SainBayar.G
Windows XP: windows_of_SainBayar.G

_of_ ”-ийн өмнөх хэсгийг prefix, хойшхи хэсгийг нь postfix гэе.
Гэх мэтчилэн prefix-ээр нь тухайн сайтын нэр, эсвэл хаашаа нэвтрэх гэж байгаа зүйлийн нэр. Postfix-ээр нь тогтмол нэр. Postfix нь та хэзээ ч мартагдахгүй байвал зүгээр, он сар өдөр ч байсан болно. Хэрэв тухайн сайт нь тусгай тэмдэгт авдаггүй бол site.com_of_SainBayar.G = sitecomofsainbayarg. Нэгэнт л мартахгүй гэсэн зорилготой тул том үсгийг нь жижиг болгосон юм, ийм ч бил үү тийм ч бил үү гэж нэвтрэх олон оролдлого хийхгүй.

Зарим нэг сайт заавал гишүүнчлэл шаарддаг. Нэг удаа c/c++ – ийн source code буюу бэлэн хийчэхсэн програмын код олоод өгөөч гэсэн хүний хүсэлтээр http://www.planet-source-code.com/ гэдэг сайт руу ороод 3 жишээ татчихаад 4 дахь жишээг нь татах гэтэл Та дахин татахыг хүсвэл нэвтрэн орно уу эсвэл бүртгүүлнэ үү гэсэн байлаа, бүртгүүлье гээд талбаруудыг нь бөглөөд OK товч дартал таны мэйл хаяг бүртгэгдсэн байна гэлээ. Эргээд Login (нэвтрэн орох) хэсэг уруу нь ороод username гэсэн талбарыг нь saina2k5 гээд, нууц үгийг нь planet-source-code.com_of_SainBayar.G гэтэл шууд орсон доо гэж.
Нууц үгээ мартсан ч сэргээхэд амар арга боловч нэгэнт алгоритмаа алдвал бүх мэдээлэлээ алдана. Тиймээс вэбсайтуудын хувьд нэг алгоритм, компьютер, банк зэрэгт тус тус бас нэг өөр алгоритм хэрэглэвэл хааяа нэг бүтэн нойртой хонох байхдаа.

Ер нь 100% төгс зүйл байдаг гэдэгт итгэдэг үү?

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

2 Responses to Password – Нууц vг

  1. esumiya says:

    хөөш тэгээд арай ингээд хамаг юмныхаа нууц үгийг ингээд ил гаргаад тавьчихаж байгаа юм уу

  2. ugui ee. uur algorithm bodoj baigaad bichsen yum, hehe algorithm gechihjee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: