Hotkeys -> ажил хөнгөвчлөгч

Компьютер дээр ажиллаж байх үед mouse-гүй бол яах байсан юм бол гэж бодож байсан байх. Тэгвэл keyboard нь ажлыг илүү хөнгөвчилдөг, илүү хурдан юм байна гэж бодож байсан уу, компьютер дээр юм шивж (бичиж) байхад ctrl+c, ctrl+v ямар их хэрэг болдог, ямар их цаг хэмнэдэгийг надаар хэлүүлэлтгүй байх.

 

Ингээд Firefox -ын hotkey-ны заримаас:


Ctrl + E – Баруун дээд булан дахь хайлтын жижиг цонход очих
Ctrl + K – Баруун дээд булан дахь хайлтын жижиг цонход очих

(Дашрамд, Ctrl + W гэдэг нь keyboard-ны ctrl гэсэн бичигтэй товчлуур дээр дараа хуруугаа авалгүй w гэсэн үсгэн дээр дарахыг хэлж байгаа юм.)

Би бол ингэж хэрэглэдэг юм: ctrl + T, ctrl + K, хайх үгээ бичээд enter товчийг дардаг. Нэг ч mouse ороогүй.

Ctrl + F (эсвэл F3 ) – Тухайн вэб хуудсаас (тухайн табаас) хайлт хийгч зүүн доод буланд гарч ирнэ. Хайх үгээ бичээд enter дарна, надад бол F3 товчийг дарсан нь илүү хурдан санагддаг, гэхдээ та windows гэдэг үйлдлийн системээс өөр систем ашиглаж байгаа бол F3 ажиллахгүй, гэхдээ компьютероос өөр салбарын мэдлэг нь арай бага хүмүүс ихэвчлэн windows ашигладагийг би мэднэ л дээ, зүгээр нэг mac (macintosh) ашигладаг хүн таарч юуны магад. Энэ бичлэг нь компьютероос өөр салбарын хүнд зориулсан ухаантай юм.

Ctrl + D – Bookmark буюу номын хавчуурга. Ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл байгаа вэбсайт эсвэл дараа орохоор төлөвлөсөн үед их хэрэгтэй эд. Ctrl+D хийсний дараа Firefox-ын дээд хэсэгт байгаа Bookmarks цэс рүү ороход харагдаж байх болно, түүн дээр дарахад нөгөө вэбсайт руу очих болно. Нэг ёсондоо аливаа вэбсайтын хаягийг хадгална гэсэн үг.

Ctrl + T – Шинэ таб нээх
Ctrl + W – Тухайн табыг хаах

Таб гэж юу юм бэ гэж үү? Харамсалтай нь би үгээр тайлбарлаж чадахгүй нь. Нэг хэрэглээд үзээрэй тэгвэл ойлгох болно. Дахиж Firefox-ын Icon (зураг) дээр дарах шаардлага гардаггүй.

Ctrl + Tab – Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.
Ctrl + Shift + Tab – Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.
Ctrl + PageUp – Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.
Ctrl + PageDown – Зүүнээс баруун тийш буюу дараагийн таб руу шилжинэ.

Гэхдээ Ctrl + Shift + Tab -ээс Ctrl + PageDown энэ хослол нь илүү хурдан байж ч болох юм.

Таны mouse дундаа нэг дамар гэх юу уу даа, дугуй ч юм уу тийм юм байвал дээш доош гүйлгэж үзээрэй. Үзэж байгаа вэбсайт тань дээшилж доошлох болно. Харин ctrl товч дээр дараад mouse-ны дугуйг дээшлүүлж доошлуулахад уншиж байгаа текст томорч жижигрэх болно. Би бол хэтэрхий жижиг уншихад нүд өвддөг вэбсайтанд хэрэглэдэг.

alt + зүүн тийш харсан сумтай товчыг дарвал нэг вэбсайт ухрах болно.
alt + баруун тийш харсан сумтай товч, өмнөхийн эсрэг нь. Ойлгомжгүй байна уу, хэрэглээд үз, би тайлбарлаж чадахгүй нь, миний монгол хэний мэдлэг хүрэхгүйюм байна.

Windows ашигладаг бол:

F5 – Тухайн хуудсыг шинэчлэх буюу refresh
F6 – Тэр дээр байгаа address bar гэж нэрлэгддэг вэбсайтын хаягийг нь бичдэг хэсэг рүү очно.
F11 – Fullscreen, дэлгэцийг томруулж жижигсгэнэ.

Opera, Internet Explorer, Safari, эсвэл maxthon гэдэг browser буюу вэб толилуур, бүр эсвэл өөр ямар нэгэн програмын hotkey ашиглаж ажлаа хөнгөвлөхыг хүсвэл зүгээр л http://www.google.mn гэдэг вэб хуудсыг нээгээд хайлтын хэсэгт нь програмынхаа нэрийг бичээд зай аваад (space дараад) hotkeys эсвэл shortcuts гээд хайгаарай, ихэнх нь олдоно.

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: