Try Firefox

Ямар нэгэн вэб сайт руу ороход эмх замбараагvй харагдаж байвал таньд firefox ашиглахыг зөвлөж байна. Учир нь CSS IE 7.0, 6.0, 5.5 дээр сайн ажиллахгvй байна. IE нь CSS -тэй ажиллахдаа Firefox -ийг гүйцхээргүй юм байна лээ.

Мөн IE нь хаагдах бас нээгдэх үедээ их уншдаг эсвэл гацаж байгаа нь тэр ч юм уу ямар ч л байсан сэтгэл ханамж мааааш доогуур байсан. Ямар нэг зүйл татхад алдаа гарах магадлал өндөр. Нэг удаа би 100 mb хэмжээтэй програм татаж байгаад 87% хүрсэн чинь ERROR гэж msgbox гарахдаа OK товчгоос өөр товчгүй байсан ба би OK дархад миний татсан зүйл ул мөргүй алга болсон. My Computer-оо нэгд нэгэнгүй нэгжсэн боловч юу ч олоогүй юмдаг. Тухайн үеийн IE-ийн хувилбар нь 6.0 байсан. Одоо 7.0 дээр зассан эсхийг нь мэдэхгүй. Би тэр алдаа байгаа эсхийг тестлэхийг ч хүсэхгүй байна.

Тэгээд ер нь бусад өргөн хэрэглэгддэг бас үнэгүй хөтөчүүд дээр манай вэб сайт болон CSS Javascript хэрхэн ажилладагийг тууршихаар шийдсэн юм.

 

Хамгийн эхлээд хуучин хэрэглэдэг байсан OPERA-гийн сүүлийн хувилбар болох 9.10 дээр үзлээ. Firefox 2.0 -оос тутах зvйл ерөөсөө алга. Харин ч одоо л орос ах нар яагаад ингэж их өргөнөөр ашигладагийг нь мэдлээ. Тун зvгээр юм, ер нь OPERA надад таалагдлаа. Гэхдээ Firefox 2.0 -оос ялгарах зvйлсvvд бас байна.

 

Жишээ нь их агуулгатай нэг хуудас дээр scroll хийхэд удаан ажиллаж байгаа нь мэдэгдэж байна. Ямар нэг зүйл татаж яг дуусах үед хэдэн секунт гацаж байна лээ. Бас миний анзаарсанаар Javascript арай илүү хурдан ажиллаж байх шиг байна. Ямар нэг зүйл татаж байгаад холболт эсвэл тэжээл тасрахад эргээд дутуу татсан зүйлээ тахад илүү хялбар бас гайгүй найдвартай байдаг. Харин Ямар нэг вэб хуудас Save эсвэл Save as хийхэд тун тааруу. Нээрээ шүү. Аймар дутуу save хийдэг юм байна лээ. Дээхэн үед би бие даалтаа хийх гээд интернэт кафе-наас нилээд материал татаад хариад орчуулах гэтэл агуулгууд нь дутуу дээр интернэт холболт шаарддаж намайг нэг алж билээ. Одоогоор өөр зvйл анзаарсангvй. Одоо өөр бусад хөтөч дээр туршинаа. Эхний ээлжинд Safari дээр туршина. Туршинаа гэсэн чинь Safari чинь Windows-д зориулсан хувилбар (албан ёсны) байдаггүй юм байна ш д. K-Meleon, Netscape, Maxthon болон Avant дээр туршлаа. Өөр өөрийн онцлог байнаа.

 

Avant-аас эхлэе. Маш бага хэмжээтэй нээж хаахад арай хурдан авсаархан. IE 7.0 оос ч илүү үзэгдэх орчинд анхаарсан байна. Toolbar, menu, status bar гэх мэт нь маш бага зай эзэлсэн. Ер нь дэлгэцийн ихэнх хэсгийг тухайн вэбд нь зориулсан, маш бага хэсгийг хөтөчийн interface-д зориулсан. Вэб хуудас хадгалахад .mht форматаар хадгалдаг. CSS-ийн хувьд firefox болон opera-ааг гүйцэхгүй. IE -г бодвол сайн байна. Юм татхад IE шиг windows -ийн нэг API ашиглаж байна лээ. Тэгэхээр магадгүй IE ийн алдаа давтаж магад давтахгүй ч байж магад.

 

K-Meleon ажиллагаа бусдыгаа бодвол арай хурдан, ялангуяа нээгдэж хаагдах үед. CSS -тэй ажиллахдаа Firefox, Opera шиг сайн боловч javascript удаан ажиллаж байх шиг санагдлаа. Бусад хөтөчүүдийн tab-ийг K-Meleon нь layer гэж нэрлэдэг юм байна. Татац хийхэд firefox шиг асуудаг ч татацийн процесс нь өөрсдийнх нь нэг форм гарч ирж байна лээ. Ер нь шууд нүдэнд тусхаар онцлог харагдсангүй.

 

Maxthon ажиллагаа K-Meleon шиг хурдан байна. Гэхдээ CSS-тэй ажиллахдаа тун тааруу. Javascript-ийн хувьд Avant шиг дажгүй хурдан. K-Meleon, Avant шиг вэб хуудас хадгалхад .mht форматаар хадгалдаг. Гэхдээ html -ээр хадгалж болно л доо мэдээж. Татац хийхэд IE болон Avant шиг нэг форм ашиглаж байна. Бас алдаа давтаж ч магад давтахгүй ч байж магад. Учир нь би K-Meleon, Avant, Maxthon -г нэг л өдөр хэрэглэж үзэж байна. Maxthon-ийг товчхон хэлхэд Internet Explorer-ийн сайжруулсан хувилбар юм. Аль аль талаараа сайжруулсан хувилбар, ажиллагаа, хэмжээ гээд л.

 

Энэ гурван хөтөч User Interface дажгүй дизайн сайтай, ялангуяа Avant тун зvгээр санагдсан гэхдээ аль алийг нь удаан хэрэглэж байж л чанар нь мэдэгдэнэ шүү дээ.

 

Netscape их хэмжээтэй байсан болоод ч тэр үү эхлээд асахдаа их удсаныг хэлэх үү эхэндээ за энэ ч дээ гэж бодож байлаа. Их хэмжээнийхээ хэрээр их хүчирхэг юмаа. flash pdf үзхэд plugin, extension эсвэл add-on гэх мэтийн зүйл шаардсангүй ээ. Тэгээд ч нэг асаад горимдоо орчихоороо ажиллагаа их хурдан болдог юм байна. CSS болон Javascript -тэй ажиллахдаа тун сайн. Арга ч үгүй биз. Олон жил занималдаж байгаа юм чинь, дүү нарыг дагуулхаагүй л байна. Өөрийн хамаатан firefox-той ойролцоо програм юм. Firefox -оос ялгарах зүйл нь их хэмжээтэй энэ давуу тал болон дутагдалтай тал нь болж байна. Мөн эхлэхдээ уддаг нь ажиллагааны хувьд давуу болон дутагдалтай тал нь болж байна. Учир нь firefox асахдаа нээх уддаггүй ч асчихаад арай хурдан болдог бол Netscape асахдаа нилээн удаан ч асчихаад илт хурдан болдог. Миний өнөөдөр анзаарсан дутагдал бол янз бүрийн сурталчилгаа pop-up -уудыг бусад аль хөтчийг бодвол маш муу юм. Харин яг би энэ бичлэгийг бичиж байхад 2 ч удаа ямар ч сануулга (error, messagebox) өгөлгүй шууд унтарлаа. Магтаж дуусаагүй байхад ийм зүйл тохиолдсон болохоор итгэж өгөглгүй хэд хэд оролдлоо. Тэгээд учирыг нь ололгүй орхилоо доо.

 

Дашрамд яг өнөөдрийн байдлаар хөтөчүүд маань дараахь файлын хэмжээтэй байна.
(файлын нэр – инсталлын хэмжээ – Компьютер дээр суусан хэмжээ)

  • Firefox Setup 2.0.exe – 5,8 MB – 23,7 mb
  • nsb-install-8-1-2.exe (Netscape) – 18,8 mb – 30,3 mb
  • Opera_9.10_International_Setup.exe – 9,3 mb – 11,3 mb
  • mcombo.exe (Maxthon) – 5,2 mb – 3,99 mb
  • K-Meleon1.02.exe – 5 mb – 15,6 mb
  • absetup.exe (Avant) – 1,9 mb – 3,24 mb

 

IE7-WindowsXP-x86-enu.exe – 14,7 mb –

 

нэг иймэрхүү байнаа гэж…

 

Таньд зөвлөхөд 2 хөтөч ашиглаж бай гэмээр байна. Нэг хөтөч энгийн буюу интернэт бага хэрэглэдэг хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадна. Харин байнгын хэрэглэгдэг, татац ихээр хийдэг, surfing буюу интернэтээр хэсүүчилдэг, дуу хөгжим сонсч кино видео бичлэг үздэг, их юм уншдаг гэх мэт олон зүйлсийг байнга хэрэглэдэг хэрэглэгч болон хөгжүүлэгч нарт нэг хөтөч хангалтгүй юм. Гэхдээ энэ миний бодол шүү.

 

Эцсийн эцэст Firefox дээр ажиллахыг зөвлөж байна.

Advertisements

About Сайнбаяр
Web Developer.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: