Google Calculator In Firefox
2007.12.25 Leave a comment
Firefox толилуурын баруун дээд буланд байдаг Google -ийн хайлт хийх цонхонд цөөхөн хэдэн үйлдэл хийдэг тооны машин ажилладаг юм байна. Нэмэх, хасах, үржих, хуваах, квадрат гэх мэт үйлдлүүд хийж болдог юм байна. Жишээ нь: “3! + (5^2) = ” гэхэд 31 гээд хариу нь хайлтын цонхны доохон талд гарч ирж байна. Миний анзаарсанаар ”=“ тэмдэг тавиад зай авахад гарч байна.
Opera дээр туршсан чинь болдоггүй юм шиг байна. IE дээр туршиж үзсэнгүй.
ps: I hate IE.
Эх үүсвэр: Google Help Calculator



Сэтгэгдэл