Minority Report – G.Sainbayar

Imagination is more important than knowledge. Albert Einstein.

Archive for December 2008

Манай xDSL интернэт

with 6 comments

MCS: ADSL 256kbps 19`990 more

MagicNet: ADSL 512 Kbps 20$ more

Micom: ADSL 512 Kbps 19`000 (10`000 эрхийн хураамж) more

Railcom: ADSL 128 Kbps 19$ more

SkyC&C: ADSL 512 Kbps 20$ more

Энэ мэдээг вэбсайтаас нь авав.  Зарим нь шинэ жилийн хядрал энэ тэр нь ороогүй байх шиг байна лээ. Ирэх сард гэртээ дахиад интернэт тавих санаатай. Манайх 7011 учраас Micom туршиж үзэх гээд л. Өмнө нь Citinet хэрэглэж үзсэн дэмий юм байна лээ. Өөр xDSL-ийн үйлчилгээ бий юу мэдэх үү ?

Written by Сайнбаяр

2008.12.28 at 16:13

Posted in News, Websites

Tagged with , , , , ,

Installs will be in flash disk next year

without comments

Өчигдөр гэртээ шүүгээгээ цэвэрлэж байгаад нэг CD-ны box нээтэл янз бүрийн install дискүүд байна. Ёстой дээр үеийн программууд байна шүү. Adobe Reader 5.0, Firefox 1.0, Pagemaker 6.0, Open Office 1.0…. Програм хангамжууд ямар хурдан хөгжиж байнаа. Version-ны дугаар бүхэл бүхлээр зөрсөн төдийгүй зарим нь ашиглалтнаас гарч түүнийг орлох сайн програм гарсан байх жишээтэй. (Pagemaker -> InDesign). Install CD бичихээ больё доо тээ, тэртээ тэргүй хэрэггүй болчих юм чинь, удаж байж шинэчлэгддэг програм хангамжуудыг л шарж байя, жишээ нь bootable Windows XP SP2, MS-Offie 2007 гэх мэт. Тэгээд бусад програм хангамжуудыг нь шаардлага гарсан тухай үед нь татаж аваад л хэрэглэе, одоо тэртээ тэргүй бараг хүн болгонд л гига-гын флаш байна ш д. Миний хувьд CD-нд бичих шаардлага байхгүй болж байна.

Нээрээ он гарахаас өмнө хүн амьтанд өрөө өгье, онд өртэй орвол тэр жилдээ өртэй байдаг энэ тэр үгэнд итгэсэн биш, шинэ оноо санхүүгийн шинэ төлөвлөгөөтэй эхлэе. Happy new year.

Written by Сайнбаяр

2008.12.28 at 15:23

Posted in News, Softwares

Tagged with

Стринг функцууд

without comments

Javascript хэлний стринг дээр хийгддэг өргөн хэрэглэгддэг функцуудыг жагсаалаа. Ер нь бол бараг бүх л хэлэнд байдаг, зарим нь query дээр ч байдаг. Хэл хэлэнд жаахан жаахан ялгаатай л бичигдэж байгаа болохоос…

- charAt(n)

Стринг-ийн n байрал дахь тэмдэгтийг буцаана.

var a="Yu baina.";
document.write(a.charAt(a.length-2)); // a

- charCodeAt(n)
Стринг-ийн n байрлал дахь тэмдэгтийн кодыг буцаана.

var a="Yu baina.";
document.write(a.charCodeAt(0)); // 89

- fromCharCode()
Unicode тэмдэгтийн кодыг стринг болгон буцаана.

document.write(String.fromCharCode(89,117,32,98,97,105,110,97,46)); // Yu baina.
document.write(String.fromCharCode(1070,1091,32,1073,1072,1081,1085,1072,46)); // Юу байна

unicode table

- indexOf()
Стринг-ээс стринг хайна. Хамгийн эхний олдсон стринг-ийн эхлэлийн индексийг буцаана. Олдохгүй бол -1 буцаана.
indexOf(хайх_стринг, хайлт_эхлэх_индекс)

var a="Chamaar yu baina daa. Hicheel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve?";
document.write(a.indexOf(" ") + "
"); // 7
document.write(a.indexOf("nom") + "
"); // 30
document.write(a.indexOf("Yu") + "
"); // -1
document.write(a.indexOf("a",3) + "
"); // 4
Жижиг том үсэг ялгаатай.

- lastIndexOf()
Стринг-ээс стринг хайна. Хамгийн сүүлийн олдсон стринг-ийн эхлэлийн индексийг буцаана. Олдохгүй бол -1 буцаана.

var a="Chamaar yu baina daa. Hicheel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve?";
document.write(a.lastIndexOf("Hicheel") + "
"); // 43
document.write(a.lastIndexOf("hicheel") + "
"); // -1
Жижиг том үсэг ялгаатай.

- replace()
Replace(хайх_стринг, солих_стринг)

var a="Chamaar yu baina daa. Hicheel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve?";
document.write(a.replace("Hicheel", "hicheel") + "

document.write(a.replace(/Hicheel/, "hicheel") + "

document.write(a.replace(/hicheel/i, "hiceel") + "

document.write(a.replace(/ee/g, "EE") + "

i - жижиг том үсэг хамаагүй
g - тохиролт болгоныг replace хийнэ. g байхгүй бол эхний тохиролтыг replace хийгээд зогсоно.

Үр дүн:
Chamaar yu baina daa. hicheel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve? Chamaar yu baina daa. hicheel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve? Chamaar yu baina daa. hiceel nom sain uu? Hicheel chin hezee duusah ve? Chamaar yu baina daa. HichEEl nom sain uu? HichEEl chin hezEE duusah ve?

- search()
Стринг-ээс стринг хайна.  Хамгийн эхний олдсон стринг-ийн эхлэлийн индексийг буцаана. Олдохгүй бол -1 буцаана. IndexOf() функцээс ялгаатай нь хайх стринг-ийн индекс 0-оос хайна.

search(хайх_стринг)
var a="Chamaar yu baina daa. Hicheel nom sain uu?";
document.write(a.search(" ") + "
"); // 7
document.write(a.search("nom") + "
"); // 30
document.write(a.search("Yu") + "
"); // -1
document.write(a.search("a") + "
"); // 2

- substr()

substr(эхлэл индекс, урт)
var a="Yu baina";
document.write(a.substr(1)); //"u baina" гэж хэвлэнэ
var a="Yu baina";
document.write(a.substr(3,4)); // "bain" гэж хэвлэнэ

index нь 0-оос эхлэнэ.  Хэд дэх тэмдэгтээс хэдэн тэмдэг(үүд)ийг салгана.

- substring()

substring(эхлэл индекс, төгсгөл индекс)
var a="Yu baina";
document.write(a.substring(3)); //"baina" гэж хэвлэнэ
var a="Yu baina";
document.write(a.substring(3,5)); // "ba" гэж хэвлэнэ

index нь 0-оос эхлэнэ. Substr-ээс гол ялгаа нь урт биш төгсгөлийн индексийг заана. Хэд дэх тэмдэгтээс хэд дэх хүртэл тэмдэг(үүд)ийг салгана.

- toLowerCase()
Стринг-ийн бүх үсгийг том үсэг болгоно.  ”YU BAINA” – > “Yu baina”

var a = "YU BAINA";
document.write(a. toLowerCase());

- toUpperCase()
Стринг-ийн бүх үсгийг том үсэг болгоно.  ”Yu baina” – > “YU BAINA”

var a = "Yu baina";
document.write(a.toUpperCase());

Та нарт нэмэх юм байвал comment үлдээгээрэй.

ps: Please excuse my poor mongolian!

Written by Сайнбаяр

2008.12.07 at 20:38

Posted in HowTo, News

Tagged with , ,