Minority Report – G.Sainbayar

Imagination is more important than knowledge. Albert Einstein.

Archive for July 2008

Free flickr account can have no more than 200 pictures

with 6 comments

Энэ flickr хамгийн ихдээ 200 л зураг байж болдог юм байна. Шинээр зураг upload хиймэгц өмнөх зургуудыг нь алга болоод upgrade хийнэ үү тэдэн доллар гэх юм. Өмнөх зургуудыг чинь устгаагүй байгаа, гаргаж ирэхийн тулд upgrade гээд хөдөлдөггүй шүү. Picasa дээр зургуудаа оруулах гэсэн чинь 5, 5 -аар нь л upload хийх юм үнэн ядаргаатай. Flickr дээр уул нь 100  энэ тэрээр нь upload (up to 100mb) хийдэгсэн.

Та нар ер нь ямар web album (online album) хэрэглэж байна вэ?

Flickr шиг web 2.0 болон орчин үеийн web 2.0-нүүдтэй integration хийгддэг юм байна уу?

ps: 25$ a year – flickr pro account.

Written by Сайнбаяр

2008.07.30 at 20:16

Posted in Complaints, News, Websites, Зүгээр л

Tagged with

Хэрхэн JPG зураг дотор файлууд нуух вэ ?

with 10 comments

hide

hide

Тестлэж үзлээ, Болж байна…

Read the rest of this entry »

Written by Сайнбаяр

2008.07.07 at 11:20

Posted in HowTo, News, Windows

Tagged with ,

Өргөн хэрэглэгдэж байгаа программчлалын хэлүүд

with 9 comments

Програмчлалын хэлүүдийг дараах үзүүлэлтүүдээр ихэвчлэн хэмждэг гэнэ.

  • Шинээр гарч ирж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн
  • Одоо хэрэглэгдэж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн
  • Хөгжүүлэгч нарын гол хэл юу байна
  • Ер нь хөгжүүлэгч нар ямар хэлийг ашиглаж байна
  • Вэб хайлтын системээс ямар хэлээр материал хайж байна
  • Ажлын шаардлага
  • Өөрийнх нь дуртай хэл ямар хэл байна.

Дараах үр дүнгүүдийг сайт тус бүр өөр өөрөөр гаргасан байна.

Tiobe.com

Tiobe.com бол чадварлаг инженерүүдийн хэрэглээний боломж болон курс энэ тэрд тулгуурлан судлгаагаа гаргасан байна. (2007 оны 5-р сар.)

  1. Java – 19.1%
  2. C – 15.2%
  3. C++ – 10.1%
  4. PHP – 8.7%
  5. Visual Basic – 8.4%
  6. Perl – 6.2%
  7. Python – 3.8%
  8. C# – 3.7%
  9. JavaScript – 3.1%
  10. Ruby – 2.6%
  11. Delphi – 2.1%

Dice.com

Dice.com нь програмчлалын хэл тус бүрт шаардагдаж байгаа ур чадварыг нь харуулжээ.

  1. Java – 35.7% (Илүү ур чадвар шаарддаг гэж ойлгож байна би.)
  2. C, C++ – 15.3%
  3. C# – 12.7%
  4. Perl – 11.9%
  5. JavaScript – 10.9%
  6. Visual Basic .NET – 5.2%
  7. PHP – 2.9%
  8. Ajax – 2.7%
  9. Python – 2.0%
  10. Ruby – 0.7%

Evans Data

Evans Data Corporation нь хөгжүүлэгч нарын тухайн хэлийг хэр зэрэг ашиглаж байгаад нь тулгуурлажээ.

  1. Java – 45%
  2. C, C++ – 40%
  3. C# – 32%
  4. Ajax – 28%
  5. Visual Basic & VB.NET – 21%

Computerworld

Computerworld нь хөгжүүлэгч нарын ажиллаж байгаа компанид нь аль программчлалын хэл зонхилж байгаагаар нь судалгаа гаргасан байна.

  1. C# – 72%
  2. Java – 66%
  3. Visual Basic – 62%
  4. C++ – 54%
  5. JavaScript – 50%
  6. Unix Shell Scripts – 42%
  7. Perl – 34%
  8. C – 32%
  9. PHP – 16%
  10. Python – 8%
  11. Delphi – 7%
  12. TCL – 6%
  13. Ruby – 1%

Миний бодлоор бол бүх хөгжүүлэгч нарыг хамарч чадаагүй л болов уу аль аль сайт нь. Тиймээс 1-рт байна уу 2-рт байна уу нээх чухал биш байх. Программистын програм бичих чадвар нь программчлалын хэлнээс шалтгаалахгүй. Харин зүгээр ямар ямар хэлүүд өргөн хэрэглэгдэж байна вэ гэдгийг нь харуулах гэсэн юм миний санаа.

Миний хувьд гэвэл аль ч хэлийг эзэмшээгүй ба одоо ч суралцсаар байна.

  • C, C++, бас л миний мартаж байгаа хэл дээ.
  • Visual Basic, ойрдоо буюу сургууль төгссөнөөс хойш excel-ийн макроноос хэтэрсэнгүй.
  • PHP, байнга хэрэглэхгүй болохоор зарим энгийн функцуудыг google-дсээр. (Ямар утга буцаадаг билээ, ямар параметр авдаг билээ энэ тэр гээд л)
  • Visual C# 2005 + ASP.NET 2.0
  • MySQL and SQL Queries, CSS, Javascript, HTML тагууд, Flash actionscript 2.0, удахгүй actionscript 3.0 дээр юм хийж үзнээ.

Ер нь ямар ч хэлээр бичдэг бай вэб хөгжүүлэгч болох гэж байгаа бол дараах хэдийг заавал гадарладаг эсвэл мэддэг (эзэмшсэн бол бүр сайн) байх шаардлагатай:

  • SQL Queries
  • Javascript
  • CSS
  • HTML (HTML 5.0 нь одоо гарч байна. Гарчихсэн ч байж магад.)
  • XML
  • Unix shell (Linux, and FreeBSD)
  • AJAX
  • Вэб браузэрууд, Вэб серверүүд, Датабазууд.
  • Англи хэлний ерөнхий мэдлэг. Учир нь хайлтын системээс юм хайх гэж.
  • Мөн сүүлийн үеийн вэб стандартууд. RSS, XSL, Web Services.
  • Хэрэв flash гадарладаг бол бүүр сайн. Учир нь header, banner, menu гээд л үзэмжтэй, хөдөлгөөнтэй хийх хэрэг зөндөө гарна.

Эцэст нь энд ямар ч ирээдүйн хандлагыг дурьдаагүй байгаа. Би харин яаааг ажиглаад л байж байна.

HTTP Apache эсвэл IIS ? Oracle, MySQL, MSSQL, PostgreSQL эсвэл XML ? PHP, ASP эсвэл JSP?

Хамтдаа ажиглая.

материал: http://www.devtopics.com/most-popular-programming-languages/

Та ямар хэлээр програм (вэб програм) бичих илүү сонирхолтой вэ?

Та яг одоо (сүүлийн үед) ямар хэлээр бичиж байна вэ?

Та ямар хэлийг зөвлөх вэ? яагаад ?

Written by Сайнбаяр

2008.07.06 at 17:07

Posted in News, Websites

Tagged with