Minority Report – G.Sainbayar

Imagination is more important than knowledge. Albert Einstein.

CRACK хайж байна ?

with 6 comments

Би OPEN/Нээлттэй буюу ашиглахад үнэгүй програм хэрэглэх дуртай. Шинэ хувилбар болон шинэ Open Source програмыг байнга эрэлхийлж байдаг билээ. Зарим нэгийг нь хүмүүст танилцуулахыг хүсдэг учраас Softwares гэдэг ангилал байдаг ба энэ ангилалд багтаан ямар нэгэн прогрaмын тухай бичлэг бичдэг.

Open source програмууд маань миний бүх хэрэгцээг хангаж чаддаггүй ээ. Жишээ нь: Paint.NET эсвэл GIMPshop, gimp нь Photoshop-ийг, OpenOffice.org нь MS Office -ийг бүрэн орлож чаддаггүй, гэх мэт. Тиймээс crack, serial, activation and registration key байнга хэрэглэнэ.

Би Freeware, Shareware, Trialware гэх мэт олон төрөл байдаг. Харин Trialware (Trial, Demo) төрлийг дотроо A, B гэсэн хоёр ангилалтай гэж мэдсэнгүй. A ангилал нь 30 хоног (дунджаар) хэрэглээд худалдан авдаг. Худалдаж авахдаа нэг л удаа төлнө, дахин төлдөггүй. Төлбөрөө төлөхгүй заасан хугацааг хэтэрвэл шууд ажилллахгүй. Unistall хийхээс өөр аргагүй. Re-Install хийхэд ажиллахгүй. Нэгэнт худалдаад авчихвал хэдэг ч удаа Uninstall and Reinstall хийж болно.

Харин B ангилал нь байнга их бага хэмжээгээр төлбөр төлнө. Бүр мөсөн худалдаж авч болдоггүй юм. Энэ хоёр ангилалын хувьд ялгаа нь A ангилал заасан хугацаанд нэг удаа төлвөл болоо, B ангилал нь байнга төлнө, харин хугацааны хувьд уян хатан шинж чанартай.

Олж мэдсэн ганц зүйл бол B ангилалын програмд Crack, Serial байдаггүй гэнэ. Саяхан би “Office 2007 professional edition” the best office software, “Unsgeljin 2007 personal edition” the best girlfriend software гэдэг програм татаж аваад суулгалаа. Office 2007 ч яаахав ажиллаж л байна. Харин Unsgeljin 2007 нь бүрэн хэрэглэж ойлгож амжаагүй байтал хугацаа нь дуусч төлбөр нэхээд ажиллах нь битгий хэл алдаа заагаад асахаа байлаа.

Иймэрхүү програмыг та нар яаж ажиллуулж байна ? Crack нь хаана байнаа ?

Ер нь гайгүй программууд их хэмжээтэйг нь яана, наян юм болж арай чүү INSTALL -ийг нь утасны дугаарын хамт аваад INSTALL-ийг нь ажиллуулж serial number гэсэн хэсэгт нь утасны дугаарыг нь оруулж тэгээд NEXT, NEXT гэж байгаад суулгах юм. Төд удалгүй та худалдаж авна уу? эсвэл хоёулаа зүгээр л сайхан найзууд хэвээрээ байя гээд програм ажиллахаа байчих юм. Энэ бол анхных нь биш юм, дээр бүүр яасан гээч UyangaLinhua 2003 Enterprise edition гэдэг girlgriend програм төлбөрөө төлөхгүй удсан чинь ажиллахаа больчихлоо. Даруй uninstall хийх гэхээр ERROR заагаад оогт устдаггүй. Тэгсэн мөртөө ажилладаггүй, тэгээд л салж өгөхгүй ядаргаатаад, системийн нөөц идээд л. FORMAT-лаж байж л нэг юм салсан ш д.

За энэ яахав. Unsgeljin 2007 personal edition crack гээд google дээр хайсан чинь юу ч олддоогүй, ганц олдсон юм нь энэ:
THERE IS NO CRACK OR SOMETHING ELSE TO WORK IT OUT. IF YOU WANT, JUST PAY THE FUCKING MONEY. IF YOU HAVE NO MONEY TRY ANOTHER SOFTWARE.

Өөр л юм хайхаас тэ, гэхдээ би ч бас азтай, SHAREWARE програм байсан бол яана?

Written by Сайнбаяр

2008.02.16 at 09:10

6 Responses

Subscribe to comments with RSS.

  1. Их таалагдлаа. Даруйхан full version ийг олж аваарай.

    Sergelen

    2008.02.22 at 15:23

  2. ёоо би манараа энийг одоо л ойж байшт. үнэн дүфф банди юмаа би.

    esumiya

    2008.05.15 at 15:25

  3. Новш гэж би одоо ч ойлгохгүй байна.
    Unsgeljin 2007 personal edition crack
    UyangaLinhua 2003 Enterprise edition
    гээд баахан гүүглдлээ. Тийм програмын сураг алга. Сумъя чи ойлгочихсон юм бол гэдийхгүйхэн шиг нухацтай тайлбарлаад өгөөч?

    Мөнхбаатар

    2008.06.10 at 01:05

  4. Ugui ee, tiim surtei dald utgatai yum ene ter abihgui sh dee, jaahan evgui bichchihsen l bolohoos. Er ni programiig ingej angildag bol naiz ohinoo ali aniglald baisaniig ni todorhoilson tuhai, office 2007 gedeg ni shine ajild orsonoo helj baigaa um, Unsgeljin bolon uyangalinhua gedeg ni neriig ni nuutslaad RANDOM ner ugch baigaa uhaantai yum. Tovchondoo erduu l ene, uur utga sanaa baihgui, uyangiin halilal gedeg shig programmin halilal baihgui yu. hehe

    Сайнбаяр

    2008.06.10 at 09:13

  5. serial number, activation, authorization code ene bugdes ih zalhaj bna. Adobe-iin potoshopcs2-iin 9.0 verion-ii authorization code-iig yaj olohiig zaaj uguuch.

    bilgee

    2009.02.10 at 13:07

  6. Уучлаарай, Билгээ, Адоб фотошоп программын код хаанаас болон хэрхэн олохыг мэдэхгүй байна. Бас энэ бичлэг крак-тай ямар ч хамаагүй бичлэг юм.

    Сайнбаяр

    2009.02.11 at 17:49


Leave a Reply