Minority Report – G.Sainbayar

Imagination is more important than knowledge. Albert Einstein.

Goodbye Babylon Dictionary

with 10 comments

Миний мэдэх хүмүүс бүгд л babylon толь ашигладаг. Ер нь энд тэндхийн (ялангуяа орос монгол) портал, варез сайтанд babylon dictionary их тааралдана. Би өөрөө хэрэглэх их дуртай. Хайлт хийхэд хялбар, дээр нь монгол эсвэл аль нэг хэлийг суулгахад хялбар, тэдгээр хэлүүд нь олон төрлийн бас дээр үнэгүй байдаг. Тэдгээр хэлүүд нь файл хэлбэрээр байдаг, мөн дээр хоёр дараад л суучихдаг. Бас хэлнээс гадна хуулийн хэллэгүүд, компьютерийн хэллэгүүд, товчилсон үгийн задаргаа гээд зөндөө зөндөө. Babylon нь анх суухдаа англи-англи хэлтэй байдаг. babylon.com-д монгол-англи, англи-монгол үнэгүй бий.

Ажлын компьютер дээр ямар ч тольны програм байхгүй тул гэрээсээ нэгийг авчирлаа. Суулгасан чинь 15 хоногийн дараа trial нь дуусна буюу толь ажиллхагүй болно гэж байна. Аан гээд мартчихлаа. Тэгсэн 15 хоногийн дараа програмыг ажиллуулах License нь дуусчихлаа. Ажилдаггүй ээ. Интернетээс шинийг хайгаад янз янзын юм оллоо. Гэхдээ яаж ч оролдоод болсонгүй. Windows-ийн Registry-д маань нэг юм хийчихсэн бололтой, тэрийг нь олдоггүй. Babylon-ийг хэдэн ч удаа uninstall, хэдэн ч удаа registry-ээ цэвэрлэв дээ. Ерөөсөө нэмэр алга.

Уул нь хүмүүст babylon-ийг рекламдаад явдагсан. Бас хүн амьтны, найзуудын, хамаатнуудын компьютерийг нь засахдаа дандаа суулгаж өгдөгсөн. Засах ч гэж дээ хэдэн хэрэгтэй файлуудыг virus-аас салгаж цэвэрлээд өөр газар хуулна, тэгээд форматлаад, windows, office, babylon гэх мэт ажлын орчинг нь бэлдэнэ. (Гэхдээ энэ ажлыг гадуур 10`000 ₮-өөр хийдэг юм байна лээ шүү.) Гэтэл babylon-оо өөрөө ажиллуулж чадахаа больчихлоо.

Commercial бүтэгдэхүүнийг үзэн ядна. Opensource-ийг санагалзана. Аан тийн, StarDict гэж opensource буюу арилжааны биш буяны шахуу програм байдаг. Тиймээс install гэсэн хавтасыг нэгжлээ. StarDict v2 гэж байна. Хажууд нь Toli4 гээд speaker group-ийн толь байна. StarDict нь хэл суулгаж болдог санагдаад google.mn рүү ороод stardict гэж бичээд хамгийн эхний илэрц рүү орлоо. Тэгсэн StarDict v3 Download гэж байна. Татаж аваад суулгалаа.

Тэгээд StarDic-ийг ажиллуулаад Сайн уу гэсэн чинь өөдөөс мэндэлдэггүй муу новш чинь. :?: (Хайх хэсэгт нь Hello гэж бичсэн чинь юу ч гардаггүй). Би яг мэдсэн юмаа, babylon-оос өөр олигтой эд байхгүй гэж, за яахав. Албан ёсны вэбсайт руу нь ороод language files гэсэн хэсэг рүү орлоо. Маш олон төрлийн хэлний файл байна лээ. Би нэг stardict-dictd_www.dict.org_gcide-2.4.2.tar.bz2 (english-english) гэсэн нэртэй хэл татлаа, 174222 үгтэй гэнэ. Гайгүй л юм шиг байна ш д.

Харин Babylon-ны толийг Stardict рүү хөрвүүлж болох тухай нэг бичлэг түрүүн харсанаа санаж тэр талаар дэлгэрэнгүй хайя гэж бодоод Convert Babylon Stardict гэж хайлаа. Хэд хэдэн арга байнаа гэхдээ би чаддаггүй ээ. Тэгээд нэг програм байна, тэр програмаар хөрвүүлэхээр найдвартай гэнэ дээ. DictConv , харамсалтай нь зөвхөн unix, unix-like юм байна. Windows хувилбар гэж байдаггүй юм шиг байна.

Тэгээд гэнэт Очироо ахын блогт babylon-ны хэлний файлыг StarDict рүү хэрхэн хөрвүүлэх тухай бичлэг байсныг саналаа. Тэгээд блогоор нь зочилж тэр хөрвүүлсэн файлыг нь авлаа. Хоо, ажиллаж байна. Баярлаа гэж бичихээ мартчихаж, блог руу нь буцаж ороод баярлалаа гээд биччихлээ.

Харин babylon-оос илүү гоё эд санагдлаа. Учир нь babylon дээр alt+mouse click (энийг нь тохируулж өөрчилж болно л доо) гэж үгээ шууд хайдаг бол shift дарж байгаад mouse-аа орчуулах үгэн дээрээ аваачихаар хурдан гэх чинь утга нь гараад ирлээ, яг л windows-ийн tooltip шиг хурдан гарч байна. мэдэхгүй ээ, нэг л гоё санагдаад явчихлаа. Дээрээс нь үнэгүй, license-ийн талаар санаа амар байж болно.

Одоо би компьютер засахдаа авч явдаг CD-ндээ багтаанаа. Нэг linux-тай газар очоод тэр DictConv-оор нь хэд хэдэн хэлний файл хөрвүүлж авах юмсан. За яахав удахгүй ээ. Opensource програмуудад өдрөөс өдөрт дуртай болж байна. Өмнө нь Gaim(Pidgin) байсан юм, OpenOffice.org гэх мэт.

Adios Babylon Dict !!!

- Хүүе сайн уу?
- Сайн, сайн уу?
- Сайн, чи StarDict гэж мэдэх үү?
- Үгүй, юуийн?
- Гоё толь байгаамаа, чи бодвол babylon л ашигладаг л биз дээ.
- Тийн, яасан?
- Мань чамд StarDict суулгаад өгье, хэд хоног хэрэглээд үз таалагдахгүй бол тэр л биз.
- лай лай, дараа болий, за
- за за

Written by Сайнбаяр

2007.10.17 at 10:54

10 Responses

Subscribe to comments with RSS.

  1. hey tegeed yaaj ene toliig suulgah yum be hu? yag ene zaavriin daguu ajillah yum uu?

    miigaa

    2007.12.03 at 11:57

  2. зүгээр windows-ийн бусад програм шиг л next товчийг дарж байгаад л суучихна. Харин анх суухдаа ямар ч тольгүй суудаг юм. Тиймээс тольнууд аас татаж аваад програм суусан фолдерийнхоо dic гэсэн хавтаст задлаад тавиарай. линакс дээ рсуулгаж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хүмүүс проблэмгүй л суулгаад байх шиг байна лээ

    sainbayar

    2007.12.04 at 01:51

  3. энэ видеог нэг хараарай.

    sainbayar

    2007.12.04 at 02:07

  4. Suulgaj uzlee babylonoos iluu mouse ochihod hurdan shuurhai orchuulj bag taalagdlaa gehdeee odoohondoo babyloniig guitseh arai boloogui bna babylon uil ugiin huwiral gants bolon
    olon toond huwirgadag bas pdf deerees orchuulna StarDict pdf ees orchuulahgui bna gehdee gehdee unugui program yum chine uuniig surtchilj bga n taalagdaj udahgui hogjij babyloniig guitseh bha

    kani

    2008.01.22 at 13:29

  5. Kani, Мэдэээлэл өгсөнд баярлалаа. PDF – ээс орчуулж болохгүй байна уу тээ, Би Foxit PDF Reader ашигладаг ба StarDict үүргээ гүйцэтгэж байна. Харин миний Opera Web Browser 9,24 дээр ажилладаггүй юм. Заримдаа орчуулах хэрэгтэй үед өөр Web Browser ашигладаг. Энэ нь төвөгтэй л байна. Удахгүй дараагийн хувилбар дээрээ сайжрах байх гэж найдаж байна.

    Сайнбаяр

    2008.01.23 at 01:27

  6. Sain baina uu babylon-oos yaaj angil yapon yapon angil,mongolyapon yapon mongol,angil mongol,mongolangil heliig suulgah ve be sain medehgui baigaa yum
    Huntgen esolson Baagii

    baagii

    2008.02.26 at 02:06

  7. babylon-оос гэж юу гэсэн vг вэ?

    babylon дээр англи-монгол, монгол-англи толь хэрхэн суулгах вэ гэж vv? Хэрэв тийм бол http://www.babylon.com/category/1/Languages.html -ээс монгол-англи, англи-монгол, англи-япон, япон-англи тольнуудыг татаж аваад дээр нь хоёр дарах буюу double-click хийхэд толь нь өөрөө автоматаар суучихдаг. (Мэдээж babylon нь өөрөө эхлээд суучихсан байх ёстой.)

    Асуултыг ойлгосноороо хариуллаа.

    Сайнбаяр

    2008.02.26 at 03:21

  8. За энэ бичлэг чинь таалагдлаа шүү :D Дараа орж ирж блогийг чинь нэгжнээ. баярлалаа :)

    xvv

    2008.05.08 at 15:27

  9. Hi.
    Yaj mongol helnii ugiin santai bolgoh be

    Altanaa

    2008.12.08 at 16:59

  10. Hi.

    http://ochko.blogspot.com/2007/03/babylon-stardict.html

    hayagaar orj mongol ugiin sang tataj aavna uu.

    Сайнбаяр

    2008.12.09 at 09:20


Leave a Reply