Internet Connection Error!

Гэртээ интернет тавиулах юмсан гээд олон жил болж байнаа. Тэгээд одоо хямдраа байлгүй гээд МИДАС-ын холбоос руу ороод монголын топ гэх ISP-нүүдийн холбоосуудыг аваад нэг нэгээр нь орж үзлээ. Нүдэнд энд тэндгүй л хямдхан эсвэл хядарсан гэж бичигдсэн харагдана. Тэгээд кабель мабель шаардагдахгүй wireless үйлчилгээг сонгоод үйлчилгээний тухай уншлаа. Хямдхан гэх юу ч үнэртсэнгүй. За тэгвэл xDSL -ийг үзье гэтэл бас л таалагдсангүй үнэтэй юм.

Ямар dial-up ашиглалтай нь биш дээ тээ. За би лав dial-up хэрэглэж чадахгүй. Ер нь ч тэгээд dial up чинь бас яг бодвол үнэтэй service байна лээ ш д. Olloo.mn гэж бичээд Enter дарахад olloo-гийн index.php (110 kb) мөн бусад зураг дүрс гэх мэт файлууд нийлээд 687 kB байна ш д. Эдгээрийг уншиж дуусахийг хүлээвэл хэдэн минут болох бол та боддоо, Dial-up 56Kbps (7 KBps) харин утасны мөнгө 1 минут нь хэдэн төгрөг билээ дээ. Ингэж бодохоор үнэтэй байгаа биз. Бас өөр нэг үнэтэй гэх баталгаа бол цаг юм. Би дэлгэцийнхээ урд зүгээр л olloo-гийн нүүр хуудсыг үзэх гээд хэдэн минут зарах вэ. Тэгээд энэ хүлээх хугацаанд dial-up үйлчилгээний хөлс мөн цахилгаан холбооны шугам ашиглаж байгаагийн хөлс төлнө. Миний тооны машины орон дуусчихлаа. Нийт хэдэн төгрөг би интернет хэрэглэсний төлөө төлөх вэ. Би лав олж мэдэж чадсангүй.

 

Америк Солонгос Япон шиг айл бүрийг шилэн кабельтай болгоно гэвэл жинхэнэ наян жил болно биз. Харин xDSL-үүд хямдарч байна. Хангалттай биш ч гэсэн хямдарсаар байна. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ одоогоор хамгийн хямд home гэх DSL нь 64kbps (8KBps) тэгээд 20$. Нөгөө olloo-гийн index хуудсыг бодсон чинь бас л хангалтгүй. ADSL, HDSL, эсвэл SDSL-ийн modem нь үнэтэй юм, хамгийн доод тал нь 50$. За яахав гээд сарын цалингаараа авлаа гэж бодоход сар бүр 20-оос 30$ төлж барахгүй шүү дээ. Авах хэрэг байна уу?

 

Харин Wireles service (802.11x) хэзээ хямдрахийг мэдэхгүй. Мөн эдгээр Wireles үйлчилгээг үзүүлдэг компаниудын marketing-ийг би бас ойлгохгүй байгаа юм. Modem (wireless) нь 150$ орчим, сарийн хураамж нь (128kbps нь ) 70-аас 80$. Эсвэл зарим нэг нь modem-ийг түрээслүүлнэ гээд 30$ (сард) нэхээд сууж байна. Аа тийм бас болоогүй ээ bandwidth–ийн хязгаар тавиад байгаа юм даа. Хувь хүн буюу айл гэрт бол боломжийн хурд боловч үнэтэй, байгуулагад бол хямд ч хурд нь хангалтгүй. Интернет зайлашгүй хэрэгтэй байгууллагад бол мэйл бичээд л боллоо. Илүү горидолтгүй. Жижиг албан байгууллагууд эсвэл интернетийн шаардлага бага байдаг газрууд л үйлчлүүлдэг байх. Айл гэрт гэвэл нөгөө баячууд шууд л шилэн кабель тавиулах байлгүй тээ. Бид гэртээ тавихгүй нь тодорхой. Энэ ямар сонин marketing вэ, эсвэл хувь хүмүүс гэдэг үйлчилгээг хаах хэрэгтэй ш д зөвхөн байгуулага гээд тавих хэрэгтэй юм биш үү. Энэ үйлчилгээг ямар хүн гэртээ тавиулж байгааг нэг асуух юмсан.

 

Аз болоход AJAX технологи хөгжиж байна. Хурдан хөгжөөд хангалттай түвшинд хүрээсэй. Тэр үед нь ч бас интернетийн үнэ багасах байлгүй дээ. AJAX -ийг яагаад бүгд өргөнөөр хэрэглэхгүй байна вэ гэвэл вэбсайт болон реклам тавиулагч хоёрын хооронд маргаан үүсээд байгаа юм. Жишээ нь яахуу шиг сайт үнэгүй үйлчилгээ үзүүлдэг, тэр үнэгүй үйлчилгээндээ хэрэглэгчийн зөвшөөрөлгүй реклам тавьдаг, ингэж санхүүждэг. Харин Реклам тавиулагч нь Яахуу руу хэдэн хүн хандаж байгаа нь мэдээд тэрэнд тохируулж мөнгө төлдөг. Уул нь яг хэдэн хүн гэдгийг нь нээх сайн мэдэхгүй л дээ зүгээр л HIT-ийг тоолдог. Харин AJAX технологийг ашигласнаар HIT нь илт буурсан, учир нь AJAX чинь асинхроноор өгөгдөлөө татаад авчихдаг юм чинь. Тэгээд л реклам тавиулагч нь танай HIT тэд байна бид рекламандаа тэдийг л төлнө гээд, харин яахуу нэгж HIT-ийнхээ үнийг ихэсгэхээр нөгөө байгуулага нь үнэтэй байна гээд л. Энэ асуудал шийдэгдвэл бас мөн монгол вэбүүд AJAX технологийг ашиглавал мөн гоё доо.

 

За өөр ямар арга байж болох уу. Нилээд хайлаа, би лав хямдруулчихаар арга олсонгүй. Харин нэг ийм юм оллоо. Гэхдээ оллоогоос биш шүү. Тэндээс юм олоход хэуүү юм байна лээ. Та нар trial.ulusnet.mn гээд ороод үзээрэй. Хаанаас гаралтайг нь мэдсэнгүй, магад үгүй шинэ компани байх. Тэнд WiMax–ийн үйлчилгээг үзүүлнэ гэж байна лээ. Хамгийн гол нь эхний нэг сар үнэгүй (учир нь trial) гэсэн. Гэхдээ би туршиж үзээгүй л байна. Харин та нар туршиад энэ бичлэгт comment бичээрэй. Төхөөрөмж үнэгүй суурилуулна, нэг сар ашиглахад төхөөрөмж нь ч үйлчилгээний хөлс нь ч үнэгүй гээд л рекламдаад байна лээ.

 

Ер нь Dial-up, xDSL, wireless, мөн VSAT –ийн алийг нь ч хэрэглэх боломж алга. Эдгээр үйлчилгээнүүдийг анх гарсанаас нь хойш л хямдрахийг нь хүлээлээ. Ер нь бид нар шиг хүмүүс гэртээ интернет хэрэглэж болохгүй юм болов уу. Эсвэл би ганцаараа ядуу үлдчихсэн юм уу.

 

Гэртээ интернет тавиулах гэсэн чинь нэг иймэрхүү л юм болж бас иймэрхүү л юм бодогдлоо. Би одоо яах уу?

 

хүлээхээс…

About Сайнбаяр
Web Developer.

12 Responses to Internet Connection Error!

  1. gnba says:

    Hehe, blog chin, yalanguya ene post chin tasarhai bolj! Mongold yamar baigaag erunhiiduu medlee. Mani endhiig taniltsuulah u?
    Tegeheer neg company baigaa yum. Ter hoyor turliin uilchilgee sanal bolgodog.
    1. Limited (1024kbps) – 3GB:20$, – 6GB:33$ …
    2. Unlimited – 256kbps : 33$, 512kbps:54$ ….

    Geh met….

    Amjilt husye!

  2. nabi says:

    tiim bn shuu dajgui medeelel avlaa.bayarlalaa

  3. Sergelen says:

    Энэ ч ёстой үнэн шүү. Гэр орондоо интернет тавиулах хүсэл байвч чадал хүрэхгүй бол яах вэ. Одоо Монголд G-mobile ийн нэт гайгүй гэж бодож байгаад тавиулсан чинь unlimited 153kbs хурд нь бодитоор 20kbs л байна лээ. Одоо харамсаж сууна даа. Бас болоогүй ээ дээрээс нь 60.000T р модем худалдаж авсан. Шатаж дууслаа. Одоо гэртээ месенжэр бичиж суудаг л ажилтай л боллоо. Монгол улс хурдан мандан бадрах бол тугай.

  4. Сайнбаяр says:

    Харин тиймээ. Үнийн хувьд онцгүй л байна. Энэ бичлэгийг жилийн өмнө бичиж байсан одоо дээрдсэн юм алга л байна. Энэ талаар дахин хальт үний судалгаа хийж бичих санаа байна.

  5. citinet says:

    citinet mongoliin hamgiin gaigui net shuu site ruu ni orood uzeerei

  6. Citinet tasaldal ihtei yum baina lee

    Manaih gert tavihdaa 5 davharaas UTP cable unjuulj shuud computer-iin LAN-d zooson baisan.

    Er ni bol DSL (xDSL) l gaigui baij medeh yum, ternees UTP cable deevreesee unjuulj tsonhoor oruulna gedeg ontsgui l shiidel.

  7. koko says:

    ADSL DSL кабел үнэхээр дэмий юм билээ, тавих гэж баахан хүлээлгэж хүлээлгэж байгаад МЦХХК-аас шалгуулсны дараа арайх гэж тавина, тэгснээ байс гээд л тасарна, мөн утасны clip хаагддаг, нөгөө adapter нь халаад шал балай. Ер нь утасны шугам ашиглах нь ердийн 6ш зэс кабелиас дэмий юм байна лээ шүү, орон сууцнуудад бол. Хурдны хувьд гэвэл сонголтоосоо шалтгаалах байх, яг хурдандаа хүрдэг эсэх нь монголын isp компаниудын хувьд бол найдваргүй л болов уу, ер нь хэрэглэгчээ бухимдуулдаггүй isp байна уу, ингэхэд, skyc&c, aiax, citinet хоорондоо нэг их ялгагдана гэж үү, ялгагдах бол хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгч болно биз дээ. Эдгээр гурван компаниуд угтаа бүгд солонгос японы хөрөнгө оруулалттай байгаа биз дээ, хүмүүс ээ, яаж ийгээд өөр хооронд нь өрсөлдүүлсээр байгаа үнийг нь навс унагахсан даа, монголчууд минь, алийн болгон гадаадынханд мөнгө төлж нутагтаа амьдарсаар байх вэ дээ.

  8. Almas says:

    Тийм шүү хэдэн жилээр дэлхийгээс хоцрогдсон хэвээрээ л байна…

    Яахав 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг шиг харьцуулаад үзвэл Одоо Монголд байгаа хамгийн боломжийн холболт бол DSL харьцангуй хямд, боломжийн. Тэгээд Миком, Мажикнет 2 бол бараг л тасардаггүй, арай туршлагатай. Миком хурд багатай. Гэхдээ 128кпбс 13200төгрөг/сард гэдэг бол над мэтийн ядуу хүмүүст хамгийн боломжийн сонголт юм. Тэр болгон видео үзээд юм татаад байх биш. Мэйлээ шалгаад мессенжердээд, хэдэн хуудас үзэхэд боломжийн. Бас SkyC&C гэх мэт бусад адсл провайдеруудын хувьд харьцангуй АТС-д ойрхон зайдаа сайн байдаг, бас тасардаг муу талтай юм шиг байлээ. Гэхдээ үнэ бас гайгүйээ. Райлнетыг сайн гэж сонссон. Зөвхөн төмөр замын дугаар дээр АДСЛ тавьдаг байх. Сайн мэдэхгүй.

    Санал болгох хоёр провайдер болоод гэрийн интернетийн хувьд одоохондоо Миком 128кбпс/13200төг/сард АДСЛ холболт. гол нь үнэ нь хямд хэрэглээ багатай хүмүүст зориулсан. Мажикнет 512кбпс/20т.н/сард homeDSL. хурдтай боломжийн үнэтэй.
    Бүх ДСЛ холболтын нэг муу тал нь утасны шугамын чанар, АТС-ээс алслагдсан зэй зэргээс шалтгаалдаг. Хэрэв АТС-ээс хол, шугамын чанар муу бол тасалдах, хурд удаан байх гээд бөөн асуудалтай.
    Хэрэв тийм тохиолдолд каблийн интернет холболт сонгосон нь дээр. Тэрнээс биш кабле бол одоо манайд тавьж байгаа ситинет, аяакс энэ тэр бол надад лав тийм сайн санагддаггүй. Ситинет гайгүй байж магадгүй ч нэг байранд олон айл болохоор зарим талаар доголддог. Хамгийн гол нь маркетинг нь үнэн балиар… 3 хоног хэрэглэж туршаад хэрэглээгүй байсан чинь заавал 74000 төгрөг төл гээд байсан. Арай дэндүү… Хэрвээ тэгээгүй бол өдийд ситинет хэрэглээд сууж байх байсан ч байж магадгүй.. Муусайн даварсан Солонгосууд… Харин Ситинетийн инженер ажилчид нь бол мундаг мундаг хүмүүс зөндөө байдаг.

    Байнга зөөж явахгүй бол, нэг их чухал шаардлагатай биш бол wireless, утасгүй интернет хэрэглэхгүй байхыг л зөвлөмөөр байна. Тодорхой хэмжээнд долгионы ачаалал биед үзүүлэх нь эрүүл мэндэд хоргүй гэдэг нь батлагдаагүй (тодорхой хэмжээнд сөрөг нөлөөтэй байх нь гарцаагүй). Мөн татаж авах хязгаартай байдаг, төхөөрмж нь үнэтэй зэрэг муу талуудтай. Тэгэхээр эцсийн сонголт яалт ч үгүй ДСЛ болоод байгаа юм даа :)

  9. наара says:

    gerte net taviulah gsn chn shilen kabel ene ter bhk tavihk gd bhiin. yahuu? hamrah huree sait hyamd net hn bga ve?

  10. http://sainbayar.wordpress.com/2009/08/27/dsl-internet-prices-2/ энд DSL-үүдийн үнэ байгаа, DSL-ээс өөр гэвэл Citinet-ийн “шилэн кабель” байгаа. Wireless гэх мэт утасгүй технологиуд үнэтэй ш д, бас байршил голно

  11. jack says:

    manaih citi net heregleed 2 jil bolj bna negch tasarsanguide zaluusaa … tgd ch citi 2 sariin 40.000 6saraaar tulburu hiivel 6 sar unegui bdag nadad taaladdag

  12. Тасрахгүй байгаа бол сайн байна ш дээ тэ, нэг Provider ч гэсэн сайжирч байвал хэрэглэгч бидэнд сайн байхгүй юу тэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.