Minority Report – G.Sainbayar

Imagination is more important than knowledge. Albert Einstein.

Анхны блог

leave a comment »

Би анх блог гэж юу байдгийг мэддэггvй байлаа. Мэдээж анх юм чинь яаж ч мэдэхэв. Тэгээд юу юм бол гээд google руу орсон. Гэхдээ илэрцvvдийг хараад ойлгосонгvй. Тэгээд тухайн vедээ орхичихож билээ.

Би болоод зарим монголчууд монголд төрсөн болоод ч тэр vv, орос ах бас өмнөд хөрш хятадуудаас сурсан ч юм уу дандаа л vнэгvй програм ашиглах гээд байдаг. Уул нь ч vнэгvй биш л дээ дандаа эвдсэн (crack-дсан) програмууд байдаг л даа. Ямар нэг програм хэрэгтэй болмогц шууд л аль нэг портал сайт руу ханддаг. Харин сvvлийн vед нөгөө crack-дсан контент ба варез цацагч нар маань өөрсдийн блог дээрээ тавьдаг боллоо. Аргагvй биз блогууд чинь дийлэнх нь vнэгvй юм чинь. Энэ vед блогийг ингэж ашиглаж болох юм байна гэж бодсон л доо. Тэгээд блог нээж контент хангагч маягийн хvн боллоо. Харамсалтай нь гэртээ интернэтгvйн улмаас байнга буюу идэвхитэйгээр контент хангаж чадахгvй байсаар бvр нууц vгийг нь ч мартсан. Тэгээд надад тохирохгvй эд байна. Энэ блог гэдэг чинь өдрийн тэмдэглэл бичдэг хvмvvст л тохирох юм байна гэж vзсэн.

Саяхнаас манай нэг туркт сурдаг найз маант блог гэж юу юм бэ? найздаа сайхан тайлбарлаад өгөөч гэхэд нь блогийг жаахан муулаад, харин өнөөх контент хангах өөрийн бодлоо тулгачихсан. Манай найз ойлгоогvй л хэвээрээ орхисон байх.

Харин би Эрка (USI) ахын блог уншсанаас хойш блогийг мэдлэгээ хуваалцах чуулган форум шиг хэрэглэвэл зvгээр юм байна гэж бодсон. Уул нь маш олон хvмvvс ингэж ашигладаг л даа, харин би л сайн ойлгоогvй байсан ба зөвөөр ойлгож эхлэж байгаа минь энэ. Тиймээс нөгөө найз руугаа дахин мэйл бичсэн юм. Тэгтэл намайг дэмжиж байгаагаа илэрхийлж vvнээс хойш ямар нэг юм мэдвэл бичиж байхаар тохирсон юм. Ингээд бид хоёр одоог хvртэл блог бичээгvй байна.

Харин одооноос буюу захирал блог бичихийн ач холбогдолыг хэлснээс хойш блог бичиж байхаар шийдлээ. Одоо нөгөө найз руугаа блогийн ач холбогдлыг хэлнэ.

Written by Сайнбаяр

2006.12.05 at 12:35

Posted in Зүгээр л

Leave a Reply